Ямар ч тансаг байрны угаалгын өрөөг сүйтгэж, замбараагүй харагдуулдаг зүйлс

0Хүн бүр өглөөдөө хамгийн түрүүнд угаалгын өрөөрүү ордог. Гэвч айл бүрийн ариун цэврийн өрөө адилгүй шүү дээ. Зарим нь гял цал бол зарим нь эвгүй үнэртэй байх нь ч бий. Гэхдээ эцсийн үр дүнд тухайн айлын цэвэр цэмцгэр байдал уг газраас шууд шалтгаалдаг тул угаалгын өрөөг замбараагүй харагдуулдаг дараах зүйлсэд анхаарлаа хандуулахыг зөвлөж эмх цэгцтэй байхад тань тусалъя.

  1. Булангийн тавиур

Ийм булангийн тавиур нь усны ууранд цаг хугацааны явцад элэгдэж зэвэрдэг. Улмаар угаалгын өрөөг бохир харагдуулдаг тул ган эсвэл гуулин тавиурыг сонгоорой.

  1. Гал тогооны порлон

Зарим хүмүүс савангийн суурийг порлоноор орлуулах нь бий. Гэвч энэ нь болхи, дээрээс нь бохир учраас ариун цэврийн өрөөнд байлгахад тун тохиромжгүй юм.

  1. Хаалганд өлгөөтэй халад

Угаалгын өрөө бол өндөр чийгшилтэй газар тул халадаа хаалганд өлгөх хэрэггүй. Үгүй бол даавуун материал чийгтэж, улмаар эвгүй үнэр гарах шалтгаан болдог.

  1. Ууттай ариун цэврийн цаас

Ариун цэврийн цаасыг ууттай нь тавьж хадгалбал замбараагүй харагдах нэгэн шалтгаан болдог. Тиймээс эдгээрийг шүүгээнд эсвэл уутнаас нь гаргаад тавьж байгаарай.

  1. Энд тэнд дэлгэсэн алчуур

Цэвэрлэгээний даавуу, алчуур зэргийг хуурай байлгах ёстой нь мэдээжийн хэрэг. Тиймдээ ч хатсан даруйд нь эвхэж, шүүгээн дээр тавьж хэвших хэрэгтэй ба байнга ил байлгах нь зохисгүй үйлдэл юм.

  1. Том хэмжээтэй бойлер буюу ус халаагч

Ханан дахь том бойлер нь угаалгын өрөөг тухгүй болгодог учраас илүү жижиг хэмжээтэйг сонгож, эсвэл өөр зүйлсээр далдлах шаардлагатай.

  1. Үйлдвэрийн савлагаатай шингэн саван

Угаалтуур дээрх олон өнгийн шингэн саван нь эрээлжилсэн тохигүй байдлыг бий болгодог. Иймд зориулалтын тусгай саванд хийвэл хамаагүй загварлаг, дэгжин харагдах болно.

  1. Крантнаас олон бие угаагч өлгөх

Бие угаагчийг крантнаас өлгөчихвөл хэрэглэхэд амар ч гэлээ мөн л зохимжгүй харагдана. Харин оронд нь хананы өлгүүрт өлгөвөл арай дээр.

  1. Зөөлөн дэвсгэр

Энэ төрлийн дэвсгэр нь хямдхан, дээр нь эдэлгээ муутай харагддаг бөгөөд унасан үс, шороо тоосыг ихээр цуглуулдаг. Тиймдээ ч цаг хугацаа өнгөрөх тусам өнгө нь гандаж ерөнхийдөө сайхан харагдахгүй гэдгийг анхаараарай.

  1. Шүдний сойзны аяга

Бүх сойзоо нэг дор хадгалбал чийг хуримтлагдсанаас болж аяганых нь ёроолд хар хөгц үүсдэгийг бараг л мэдэх байх. Тэгвэл ийм бохирдлоос сэргийлж, сойзнуудаа зурагт үзүүлсэн шиг саванд тус тусад нь хийвэл хамгийн тохиромжтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!