Х.Янжингаажид: Т.Ганболд шиг ийм жүжигчин, новшийн хүний үнэргүй байвал хүртэх ёстойгоо хүртэж болдог гэдгийг харууллаа

Иргэн Т.Ганболд болон түүний эхнэр Х.Янжингаажид нарын шүүхийн маргаан шийдвэрлэгджээ. Энэ тухай Х.Янжингаажид өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичсэн байна.

Тэрээр “Монгол Улсын Гавъяат Жүжигчин, агуу хор найруулагч, олон дүрд хувилагч, бусдыг ашиглагч Тордайн Ганболдын найруулсан 3 бүлэг 9 үзэгдэлтэй жүжгийн 1-р бүлэг ийнхүү дуусч юу ч үгүй гудамжинд хаягдах гэж байсан би гэрлэлтийн баталгаатайгаа үлдлээ.

2021.08 сараас эхэлсэн Т.Ганболдын Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын нэр бүхий хүмүүсээр гэрлэлтийн баталгаагаа устгуулсан хэрэг бүтэн 1 жил гаран явлаа.

Харин өчигдөр буюу 2022.10.04-нд Монгол Улсын Дээд шүүх Тордайн Ганболдын гаргасан захиргааны хэргийн 2 шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах гомдлыг “авч хэлэлцэхгүй” гэсэн шийдвэр гаргаж 3 шатны шүүхээр гэрлэлтийн баталгааг маань хүчин төгөлдөр үлдээлээ. Шүүх засаглалд итгэх итгэл маань нэмэгдэж, асуудал мөнгөөр биш чин шударгаар шийдэгдэх боломжтой гэсэн гэрэл гэгээ гарч байгаад баяртай байна.

Ингэж улс даяар шүүгдэж, удам судраараа онигоо болохын оронд таарч тохирохоо больсон бол бусдын адил хэн нь яах ийхээ ярилцаад салдаг ном журмаар нь явах боломж зөндөө байсан.

Гэтэл хэвлэлд ярилцлага өгч, бүртгэл дээрх гар хөлөө ашиглаж, 4 хүүхдийг маань өсгөлцсөн ээжийг минь хуурамчаар гэрлэлт бүртгүүлсэн хэмээн оргүй, ичихгүй гүтгэж л энэ жүжгийн эхлэл тавигдсан.

Т.Ганболдын төрсөн ах Т.Ариунболд 3 эхнэрээсээ яг ийнхүү гэрлэлтийн гэрчилгээгээ устгуулан хүүхдүүдийг нь ч ээжүүдэд нь өгөхгүй, хөрөнгө ч тасалж өгөхгүй, хоосон салж байсан билээ. Ш.Тордай, С.Мандалдулам гэх хүмүүсийн хүмүүжүүлсэн 2 хүү мөнгөөр авлигадаж улсын байгууллагуудыг ашигладаг арга нь ердөө энэ.

Эмэгтэй хүнийг яаж ч дээрэлхэж болно, тэд яаж ч чаддаггүй, хүчгүй зориггүй амьтад гэж бодон над дээр энэ аргаа хэрэглэх гэж үзээд үнэнд, хуулинд баригдлаа. Миний нэр дээрх машин, утасны дугаарыг булааж дээрэмдсэн шигээ хүүхдүүдийг минь өгөхгүй, бүтээлцсэн хөрөнгийг маань хуваахгүй, нууц амрагууд, нууц хүүхдүүдийнхээ хэрэгт бантсандаа Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраар гэрлэлтийн баталгааг устгуулж Монголд мөнгөтэй хүн хууль бус юу ч хийж болдог гэдгийг харуулаад байсан.

Миний гашуун бөгөөд эмгэнэлт амьдралын туршлагаар гуйж гувшиж, хайртай дуртай, чамгүй үхнэ хатна гэж олон сар жилээр эргүүлж аргадаж гэр бүл болчихоод Corporate Hotel-доо авчирдаг олон хүүхнүүд, бузар явдал суудал, тэр бүрээс гарсан нууц хүүхдүүдийг нь тэвчихгүй, хүлээн зөвшөөрөхгүй салах болмогц гэрлэлтийн баталгаагаа өөрөө очоод устгуулчихдаг эр байдаг гэдгийг олон ээжүүд, эхнэрүүд, охид харлаа.

Маш сайн туршлага болж, ирээдүйд гарч болохуйц олон төстэй хэргээс сэрэмжлэх, гэнэн цагаан сэтгэлээр шууд итгэж болохгүй гэдгийг Монгол даяар харуулж өглөө. Буцаад эрчүүдэд маань ч Т.Ганболд шиг ийм жүжигчин, ийм новшийн хүний үнэргүй байж болохгүй, хэрвээ новширвол буцаад хүртэх ёстойгоо хүртэж болдог гэдгийг харууллаа.

Алтан нарыг алгаар хааж болдоггүйтэй адил өнгөрсөн 16 жилийн минь амьдрал, 4 хүүхдийг минь яаж ч үгүйсгэх гээд чадсангүй. Байгаа юм байгаагаараа л үлдэнэ. Намайг яаж ч гүтгэж, доромжилж, үгүйсгээд тэр бүрийг нь харин ч нэг тоохгүй улам гэрэлтэх нь сайхан юм даа.

Хөх тэнгэрийн доор хүмүүс бид хуулиндаа захирагдаж амьдардаг гэдгийг хуулийг завхруулаад сурчихсан, ах дүүгээрээ олон охидыг ашиглаж, бие сэтгэл, нулимсаар нь тоглоод сурчихсан хүмүүст заавал харуулах болно.

Одоо бусдад сургамж болох зорилготой манай жүжгийн хүүхдүүдээ асрамжиндаа авч, гэр бүлээ цуцлуулах, миний нэр дээр байсан эд хөрөнгүүдийг нотариаттай нийлж дээрэмдсэн эрүүгийн, гэр бүлийн гэсэн 2 гол маргаанууд үлдлээ дээ.

Жүжгийн туслах дүрд:

Улсын бүртгэлийн ерөнхий газар

Самбуугийн Мандалдулам /Т.Ганболдын эх/

Самбуугийн Дэмбэрэл /С.Мандалдуламын төрсөн дүү, УИХ-ын гишүүн асан, Иргэний Зориг Ногоон Намын дарга асан, Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын “хүндэт” дарга/ Тордайн Ариунболд” гэжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!