Үгээрээ биш, өмссөн хувцсаараа өөрийгөө илэрхийлж, хүчтэй дуугарч чаддаг алдартнууд

Алдартнууд өөрсдийн өмсөж буй хувцсаар олон зүйлийг илэрхийлдэг. Энэ нь зүгээр нэг гоё сайхан харагдах зорилготой биш бөгөөд хувцасны жижиг чимэглэлээр дамжуулан дуу хоолойгоо өргөж, шударга бус зүйлс, нийгмийн асуудал зэргийг хөнддөг байна. Тэгвэл хамтдаа алдартнуудын хувцсаараа дамжуулан хэлсэн үгсийг сонсоцгооё.

Блэйк Лайвли

2022 онд Met Gala-д оролцох үеэр өмссөн Блейк Лайвлигийн даашинз хэсэгтээ л шуугиан тарьсан. Харин түүний даашинзыг анзаарч харвал жүжигчин бүсгүйг анх олны танил болгосон “Gossip Girl” цувралыг дүрсэлж хатгасан байх аж.

Маргот Робби

2018 онд Маргот Робби цэцэгсийн хээтэй даашинзтай, болор бүрээстэй туулайн хэлбэртэй ер бусын цүнхтэй гарч ирснээр олны анхаарлыг татсан. Тэрээр тус туулай хэлбэртэй цүнхээр өөрийнхөө дүр бүтээсэн “Петр Туулай” киногоо илэрхийлсэн аж.

Жулиа Робертс

2022 онд “Тэнгэрт хүрэх тасалбар” киноны нээлтийн үеэр Жулиа хүүхдийн шохойн зурагтай төстэй даашинз өмссөн байв. Хар даавуун дээр зүрх, тоо, дүрс гэх зүйлсийг зурсан байх бөгөөд тус бүртээ өөр өөрийн утгыг агуулах аж.

Жишээлбэл, JR + DM гэсэн бичээс нь жүжигчин ба түүний нөхөр (Жулиа Робертс, Даниел Модер) хоёрын нэрийн эхний үсэг. Мөн даашинзан дээр хүүхдүүдийнх нь нэрний эхний үсэг байсан бол тоонууд нь Жулиагийн хувьд дурсгалтай он жилүүд бөгөөд 2002 он гэхэд түүний хуримаа хийсэн жил юм.

Меган Маркл

2018 онд нэгэн арга хэмжээнд хүрэлцэн ирэхдээ Меган Марклын барьсан цүнх олны хараанд өртсөн юм. Түүний цүнхэн дээрх одны зураглал нь гүнгийн авхайн төрсөн одыг зааж буйг одон орон судлаачид онцолсон байдаг.

Женнифер Лопез

 

Алдартай хосуудын хурим бол хүн бүрийн хүсэн хүлээж байсан мөч. Женнифер Лопез өөрийн хуримаараа өмссөн даашинзаа танилцуулахдаа “Их эртний эд л дээ. 2004 онд Бентэй хамт тоглосон кинон дээрээ өмсөж байсан даашинзаа хуриман дээрээ өмссөн” хэмээжээ.

Кейт Миддлтон

2020 онд Уэльсийн гүнж Баттерси цэцэрлэгт хүрээлэнд зочилсон бөгөөд хүзүүндээ 3 ширхэг зүүлт зүүсэн даруухан боловч дэгжин харагдаж байв. Зүүлтэнд G, C, L гэсэн үсгүүдийг сийлсэн байсан бөгөөд энэ нь түүний хүүхдүүдийн нэрний эхний үсгүүд юм. Кейтийн хүүхдүүдийг Жорж, Шарлотт, Луис гэдэг.

Тэйлор свифт

2022 оны VMA ёслолд оролцохоор ирэхдээ дуучин бүсгүй бүхэлдээ шигтгээгээр өөрийгөө чимсэн байв. Тэгвэл энэ нь түүний алдарт “Look what you make me do” дууны 5 жилийн ойд зориулсан хувцаслалт хэмээн үзэх хүмүүс цөөнгүй байгаа юм. Учир нь түүний тус дууны клипэнд Тейлор алмаз шигтгээн дунд хэвтэж буйгаар гардаг.

Жон ХуЁн

 

Louis Vuitton-ий даашинзаар гоёсон жүжигчин бүсгүйн үсний гоёл эрхгүй олны анхаарлыг татав. Энэ нь түүний үндэс угсаа, гарал үүслийг илтгэж буй нэгээхэн хүчин зүйл болж өгсөн юм.

Элле Фэннинг

“Малефисент” киноны нээлтэд хүрэлцэн ирэхдээ Элле нойрсон буй гүнжийг дүрсэлсэн гутал өмссөн байсан нь ёстой хайр хүргэм байсан талаар хэвлэлүүд шуугьсан.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!