Ходоод өвдөөд үхэх гэж байхад энэ бэлдмэл аминд минь орсон шүү! - Senbii.COM

Ходоод өвдөөд үхэх гэж байхад энэ бэлдмэл аминд минь орсон шүү!

Өнгөрсөн шөнө ходоод өвдөж, үнэхээр үхэл амьдралын заагт ирсэн мэт санагдаж байлаа. Төрөл бүрийн эм уусан ч нэмэр болсонгүй. Бүлээн жин ч тавьж үзлээ, нэмэр байсангүй. Шөнөжингөө ходоод өвдөж, нойргүй хонолоо. Харин энэ үед азаар нэг найз минь ходоодны шарх эмчлэх ардын эмчилгээг зааж өгсөн нь аминд орсон юм. Тийм болохоор би та бүхэндээ ч бас энэхүү жороо хуваалцая гэж бодлоо.

Ходоод тань ойр ойрхон өвддөг бол, дараах аргыг ашиглан бүрэн эмчлээрэй.

  • Ойролцоох эмийн сангаас 2 уут таван салаа, 1 уут сөд өвс авна.
  • 2 литр усанд нэг уут Таван салаагаa бүгдийг хийгээд, дээр нь нэг уут Сөд өвсний талыг нь хольж хийгээд, 1 литр болтол буцалгана.
  • Ингээд буцалж бэлэн болсон хандаа саванд шүүж аваарай.

Бэлтгэсэн хандаа өглөө өлөн элгэн /өдөр, орой ууж болно/ дэрээ нэг аяга усанд 2 том хоолны халбагыг хийж, найруулаад ууж заншаарай. Эхлээд гашуун, эвгүй амттай санагдах боловч яваандаа дасч, үүнээс өөр амттай цай байхгүй мэт болно.

Ийм байдлаар уусаар бэлтгэсэн ханд тань дуусвал, үлдсэн нэг уут таван салаагаа, тал уут сөд өвстэйгээ дахин 2 литр усанд хольж хийгээд хандалж, 1 литр хандаа бэлтгэж авна. Үүнийг дээрх зааврын дагуу уух юм.
Ингээд нийт хоёр литр хандыг ууж дууссаны дараа ходоод тань дахиж хэзээ ч өвдөхгүйгээр барахгүй ходоодны шархыг эмчлэх болно.