Амнаас эвгүй үнэр гарах хамгийн том 4 шалтгаан: Үүнээс салах хялбархан аргууд

Амны хөндийн эвгүй үнэр нь хүний хамгийн эвгүй, ичмээр эмгэгүүдийн нэг юм. Энэхүү эмгэг үүсэх төрөл бүрийн шалтгаанууд байдаг ба заримдаа энэ нь илүү ноцтой зүйлийн шинж тэмдэг ч байж мэднэ. Иймээс бид танд туслан амны хөндийн эвгүй үнэр үүсэх шалтгаан, түүнийг хэрхэн даван туулах талаар дараах зөвөлгөөг бэлтгэлээ.

Шалтгаанууд

1. Хэт их халуун ногоо, үнэртэй хоол идэх

Сармис, халуун чинжүү зэрэг хоол хүнс нь бидний аманд эвгүй үнэр үлдээдэг нь нууц биш. Учир нь эдгээр хоол хүнс нь бидний цусанд шингэж, биеэс бүрмөсөн гарах хүртэлээ амнаас гарч буй амьсгалд нөлөөлдөг байна. Тийм ч учраас та эдгээр хоол хүнсийг идсэний дараа шүдээ 1000 угаасан ч гэсэн тэдний үнэр,  амт нь танд мэдрэгдсээр байх болно.

2. Өдөр бүр шүдээ угааж, цэвэрлэхгүй байх

Щүдээ угааж, цэвэрлэх нь бидний аманд үлдсэн хүнсний жижиг хэсгүүдийг устгадаг тул таны бодож байгаагаас илүү чухал зүйл юм. Хэрэв тэдгээр үлдэгдэлүүдийг цэвэрлэхгүй бол аманд хуримтлагдаж, задарч эхлэх бөгөөд энэ нь эвгүй үнэрийг үүсгэдэг. Түүнчлэн, хэрэв та шүдээ тогтмол угаахгүй бол чулуужилт болон буйлны үрэвсэл үүсгэдэг. Үүнийг пародонтит гэж нэрлэдэг бөгөөд мэдээж эмчлэхгүй бол амнаас эвгүй үнэр гарахад хүргэдэг.
3. Бусад эмгэг, эрүүл мэндийн асуудал
Таны амнаас хангалттай хэмжээний шүлс ялгарахгүй байх нь мөн эвгүй үнэр үүсэх шалтгаануудын нэг болдог. Үүнийг анагаах ухааны хэллэгээр Херостомиа (Xerostomia) гэнэ. Шүлсний тусламжтайгаар бидний хоол хүнс задарч, цааш аялалаа үргэлжлүүлдэг. Харин энэхүү процесс явагдахгүй байсанаар таны аманд хоолны үлдэгдэл үлдэж, тэдгээр нь задарсанаар эвгүй үнэрийг түгээнэ. Мөн зарим төрлийн хорт хавдар, элэгний дутагдал болон бусад бодисын солилцооны өвчтэй хүмүүсийн амнаас эвгүй үнэр гардаг. Энэ нь тэдний ууж буй эмнээс мөн үүсдэгийг анхаарууштай.
4. Гэнэт хоолны дэглэм барих
Гэнэтийн хоолны дэглэм барих нь бүх талаараа эрүүл бус бөгөөд гадна галитозыг үүсгэдэг. Үүний шалтгаан нь ямар ч төрлийн хоолны дэглэм нь нүүрс ус багатай тул янз бүрийн түвшинд энерги эрчим хүчийг үйлдвэрлэдэг байна. Ингэснээр бидний бие эрчим хүч үйлдвэрлэхийн тулд бүх уургийг ашиглаж эхэлдэг бөгөөд энэ нь маш муухай үнэртэй кетон гэх зүйлийг үүсгэдэг.
Зөвөлгөө
1. Өдөрт хоёроос доошгүй удаа амаа цэвэрлэж, шүдээ угаа.
Амны хөндийн эрүүл ахуйг сайтар сахих нь хамгийн чухал алхам юм. Өдөрт дор хаяж хоёр удаа шүдээ угаах нь хамгийн сайн арга юм. Гэсэн хэдий ч, хэрэв та хэрэгтэй гэж үзвэл үүнийг нэмэгдүүлэх боломжтой. Гэхдээ шүдээ сулруулахгүйн тулд хэт чанга дарж угаахгүй байхыг анхаараарай. Мөн 2-3 сар тутамд шүдний сойзоо сольж, өдөр бүр хэлээ угаахаа бүү мартаарай. Өөр нэг сайн арга бол ам зайлагчийг өдөрт хоёр удаа хэрэглэх явдал юм. Та амны хөндий, буйлны өвчин үүсгэгч бүх бактерийг устгадаг фторын агууламжтай бактерийн эсрэг ам зайлагчийг сонгох хэрэгтэй. Хэрэв та хиймэл шүд, аппарат зүүдэг бол шөнийн цагаар авах эсвэл сайтар цэвэрлэхээ  мартуузай.
2. Хоол идсэний дараа гаа биш бохь сонго.
Бохь нь таны шүлсний үйлдвэрлэлийг идэвхжүүлдгээрээ тустай бөгөөд энэ нь танд хүчтэй хамгаалалт болно гэсэн үг. Амны хөндийн хүчил нь шүд цоорох, буйлны өвчнийг үүсгэдэг ба шүлс нь тэдгээрээс таныг хамгаалдаг. Харин та сахаргүй бохь сонгохоо мартуузай.
3. Амны хөндийг хуурайшуулахгүйн тулд ус уух.
Дээр дурдсанчлан, таны амнаас эвгүй үнэр гарах нэг шалтгаан нь ам хуурайших юм. Харин өдрийн цагаар их хэмжээний ус уух нь таны амны чийгшлийг хадгалахад тустай. Энэ нь мөн амин чухал шүлсний үйлдвэрлэлд гайхалтай сайн тусална. Илүү их шүлс гаргахын тулд хийж болох өөр нэг зүйл бол лууван, алим зэрэг маш их зажлах шаардлагатай хүнсийг түлхүү хэрэглэх явдал юм.
4. Гэрийн эмчилгээний аргууд
Зарим хоол хүнсийг өдөр тутамдаа хэрэглэх нь маш тустай байдаг. Жишээлбэл, 6 долоо хоногийн турш тараг идсэн хүмүүсийн амнаас ялгарах эвгүй үнэр багасдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Хэрэв та үүнийг туршиж үзэхийг хүсвэл өдөрт дор хаяж 1 аяга тослоггүй, энгийн тараг идэх хэрэгтэй. Гэхдээ хэрэв энэ нь танд таалагдахгүй бол жүржийн шүүс ууж эсвэл өдөрт хэд хэдэн жүрж идэж болно. Жүрж нь шүлс ялгаруулахад тусалдаг ба амны хөндийг чийгшүүлж, бактериас хамгаалдаг болохыг эрдэмтэд олж мэджээ. Нэмж дурдахад, ногоон цай нь үнэрийг арилгах, ариутгах шинж чанартай байдаг.
5. Эмчид тогтмол үзүүлэх
Шүд цооролт явагдаж байгааг анзаарахгүй удаан явах тохиолдол их байдаг тул шүдний эмчид тогтмол үзүүлж шүд цоорч байгаа эсэхийг шалгуулж болно. Эсвэл шүд цоорсныг мэдсэн даруйдаа эмчид хандаарай. Мөн ямар шалтгаанаар таны амнаас эвгүй үнэр ялгараад байгааг шүдний эмч танд олж, тогтоож өгөх болно.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!