Миний амьдралдаа хийж байсан хамгийн амттай хоол. Хийхэд ч хялбархан шүү!

Би хоол хийхдээ жоохон тааруухан. Тийм болохоор хайртай хүмүүстээ өөрийн гараар хамгийн амттай хоолыг хийж өгөхийг хүсч явдаг гэх юм уу даа. Харин нэг удаа хоолны жор уншиж байгаад энэ хоол хийх аргыг олсон юм. Мэдээж чадвар муутай миний хувьд хийж чадамгүй хоол шиг санагдаж байсан. Гэтэл юу болсон гэж санана? Би амьдралдаа анх удаагаа тийм сайхан амттай хоол хийж чадсан. Гэрийнхэн маань хүртэл гайхаад, амаа олохгүй идсэн шүү.

Орц:

  • Төмс – 4 ширхэг
  • Татсан мах – 400 гр
  • Мөөг – 100 гр
  • Сонгино – 1 ширхэг
  • Сүүн крем – 1 аяга
  • Өндөг
  • Сармис – 2 хумс
  • Давс, перец – амталгаагаар

Хийх арга:

Төмсөө арилгаж, нимгэн хэрчээрэй. Сонгиноо хагас дугуй хэлбэртэй хэрчих хэрэгтэй. Харин мөөгөө жижиг дөрвөлжин хэрчээд, татсан махтайгаа хольж, давс перецээр амтална. Сүүн крем дээрээ татсан сармис, өндөг, давс перецээ хийж базаарай.

Ингээд хэрчсэн төмснийхөө талыг шарах шүүгээний тавцан дээр өрж тавиад, дээр нь сонгиноо өрөөд давс перец цацаарай. Үүн дээрээ татсан махаа тавиад, дээр нь төмсөө өрнө. Сүүн кремээ хоолон дээрээ тарааж асгаад, хамгийн дээр нь үрсэн бяслагаа цацах хэрэгтэй. Ингээд бэлэн болсон хоолоо шарах шүүгээндээ хийж, 180-200 хэмд 40-60 минут жигнэж болгох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!