Анх тэс өөр зорилгоор бүтээгдсэн бидний өдөр тутамдаа хэрэглэдэг зүйлс

Бидний өдөр тутамдаа зарим зүйлсийг анх өөр зорилгоор ашиглаж байсныг та мэдэх үү? Он цагийн явцад ашиглалтын зорилго нь өөрчлөгдсөн зарим зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ.

Вазелин нь зүссэн, түлэгдсэн шархыг хурдан эдгээх зорилготой байсан.

Роберт Чесебро шархыг эдгээх жор олсон нь вазелин байв. Тэрээр бүтээгдэхүүндээ маш их итгэдэг байсан тул шарх бүрт вазелин түрхэж, хурдан эдгээдэг байв. Гаднаас нь түрхээд зогсохгүй өдөр бүр нэг халбага иддэг байжээ. Гэсэн ч тус цаг хугацааны явцад вазелиний үнэн төрх илэрч, үүнийг зөвхөн арьс чийгшүүлэх зорилгоор хэрэглэх болсон юм.

Бөмбөлөгтэй уут нь дотоод засал чимэглэлийн зориулалттай байсан.

Шүршүүрийн хоёр хөшгийг нийлүүлж, дунд нь агаар оруулж нааснаар, анх бөмбөлөгтэй уут үүсч байжээ. Үүнийг анх хананы цаас болгон ашиглаж байсан ч, хүмүүс сонирхохгүй байсан тул хүлэмжийн дулаалга байдлаар ашиглаж байв. Хожим сав баглаа боодлын материал болсон билээ.

Ам зайлагчийг шал цэвэрлэгчээр ашиглаж байсан.

Доктор Жозеф Листер анх удаа энэхүү антисептикээр ариутгасан өрөөнд мэс засал хийсэн байдаг. Угтаа тус өнгөтэй уусмалыг шал угаагчаар ашиглаж байсан бөгөөд сүүлд улам сайжруулснаар ам зайлагч болсон юм.

Цус алдалтыг зогсоохын тулд ариун цэврийн хэрэглэл хэрэглэдэг байсан.

Анхны ариун цэврийн хэрэглэлийг сувилагч нар цус алдалтыг зогсоохын тулд ихэвчлэн байлдааны талбарт ашигладаг байв. Энэ арга нь хэрэглэсний дараа хаяхад тохиромжтой, бас хямдхан байсан аж. 1896 онд Johnson & Johnson компани эмэгтэйчүүдэд зориулсан ариун цэврийн хэрэглэлийн өөрийн хувилбарыг бүтээжээ.

Coca-Cola нь нийтлэг өвчнийг эмчлэх тоник хэлбэрээр анх бүтээгдсэн.

Кока-Колагийн анхны жорыг зохион бүтээгч Доктор Жон Пембертон анх нийтлэг өвчнийг эмчлэх тоник хийх зорилготой байжээ. Харин явцдаа жор нь өөрчлөгдөж, дэлхийн хамгийн алдартай хийжүүлсэн ундаа болсон юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!