Амьдралыг амархан болгох лайфхакууд: Сураад авчихсан байхад хэзээ нэгэн цагт хэрэг болох нь гарцаагүй

Эдгээр лайфхак-ууд аливаа зүйлсийг хийхэд илүү хялбарчилж таны мөнгө, цаг хугацааг хэмнэхэд тусална.

Хэрхэн хэмжүүрийн халбага хэрэглэхгүй байх вэ?

Гурил эсвэл хүнсэнд хэрэглэх ямар нэгэн нунтаг орцоо овоолоод халбагаа дүрж хэлбэр гаргасанаар түүндээ та бусад орцуудаа хийж хэмжиж болох юм. Ингэснээр та цагаа хэмнэж чадна.

Халуун чинжүү хэрчсэний дараа хэрхэн арьсаа гэмтээхгүй байх вэ?

Халуун чинжүү нь хоолонд маш сайхан амт оруулдаг ч бэлтгэх үйл явц нь нилээн ярвигтай. Гараа угаасны дараа ч арьс, нүдэндээ хүргэхэд харшилж, загатнасаар байдаг. Чинжүүнд агуулагдах капсайцин гэх бодис нь энэхүү халуун мэдрэмжийг үүсгэдэг ба үүнийг арилгахын тулд гараа ургамлын тосоор үрээд, дараа нь угаахад хангалттай юм.

Газаа хэрхэн хэмнэх вэ?

Пилетканы суурин дээрээ нэг дор 2 хоолны сав давхарлаж болно. Унагахгүйн тулд дээр байрлах савыг зөв байрлуулсан эсэхийг шалгаарай.

Хоол дэвэрч асгарахаас хэрхэн сэргийлэх вэ?

Хоолны сав болон тагны хооронд шүдний чигчлүүр эсвэл савх байрлуулсанаар шөл дэвэрч асгарахгүй байхад тустай.

Зөөлөн жимс ногоог хэрхэн зөв хадгалах вэ?

Зөөлөн жимс ногоонд тоор, авакодо, улаан лооль зэрэг ордог ба эдгээрийг ямар ч хаягдалгүй хадгалахын тулд цаасан уутанд 1-2 хоног хадгалаарай.

Төмс болон сонгиныг хэрхэн зөв хадгалах вэ?

Төмс болон сонгиныг хамт хадгалах нь нийтлэг хэдий ч энэ нь маш буруу юм. Төмснөөс тодорхой хэмжээний үнэр ялгардаг ба энэ үнэр нь сонгино ялзарахад нөлөөлдөг. Хамтад нь хадгалснаар аль аль нь маш хурдан мууддаг учир, тусд нь хадгалах нь хамгийн зөв арга юм.

Ууттай чипсээ хэрхэн удаан хадгалах вэ?

Ууттай чипсийг удаан хугацаанд босоогоор нь хадгалснаар хамаг амтыг ёроолд нь тогтоох шалтгаан болдог. Үүнээс зайлсхийхийн тулд уутыг доош нь онгойлгоод, хэрэглэхээсээ өмнө сэгсрээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!