Таны үс засалтыг гоёмсог, дэгжин харагдуулах жижиг чимэглэлүүд

Зарим охид олон төрлийн авъяастай байдаг. Тэд хэдхэн минутын дотор л үсээ гайхалтай засаж чадна. Энэ чадварын нууц нь маш энгийн гэдгийг хүмүүс тийм ч мэддэггүй. Үүнд хэрэгтэй зүйлс нь үсний хавчаар, том тууз болон бусад гоёл зэрэг бөгөөд таныг илүү загварлаг харагдуулна.

Хавчаар

Нэгэн цагт тренд болж байсан үсний хавчаар дахин моданд оржээ. Энэхүү хэрэгсэл нь үсний засалтыг загварлаг болгоод зогсохгүй үсний боолтыг бодвол үсийг бага гэмтээдэг. Мөн энэ хавчаар нь нүүрний хэлбэрийг тодотгож өгдөгөөс гадна зурган дээр загвараг харагдаж чадах юм.

Үсний даруулга

Өмнө нь үсний даруулгыг үс нүүр лүү орохоос сэргийлсэн, тухтай байдалд зориулж ашигладаг байсан бол орчин үед гоёл чимэглэлийн нэг хэсэг болжээ. Туузан, торгон, янз бүрийн гоёл чимэглэлтэй, хилэн, сувдан оруулгатай гэх мэт олон төрлийн үсний даруулганаас сонголтоо хийснээр та илүү загварлаг харагдаж чадах юм.

Логотой хавчаар

Энэ хавчаар нь их эрсдэлтэй сонголт шиг санагдаж магадгүй юм. Алдартай загвар зохион бүтээгчид өөрсдийн цор ганц давтагдашгүй лого бүхий хавчаарыг санал болгодог байна. Эдгээр чимэглэлийг зүүснээр бусдын анхаарлыг өөртөө татаж чадна.

Бигуди

Бигуди хэрэглэснээр үсний сэнс, индүү зэрэг хэрэгсэл ашиглаж гэмтээхгүйгээр маш хурдан том долгионтой, хөвсгөр үстэй болж чадах юм.

Сам

Үсний хэлбэр бүрт зориулсан өөр өөр төрлийн сам байдаг. Үсний сэнс дангаараа үсийг хэлбэрт оруулж чаддаггүй бөгөөд сам ашигласнаар гэмтээхгүй хатаахаас гадна илүү загварлаг болдог байна.

Алтан шар үсний хавчаар

Алтлаг өнгө бол сүүлийн үеийн трендийн нэг бөгөөд ийм үсний хавчаар зүүснээр илүү загварлаг харагдаж чадна.Та эдгээр хавчаарнаас ганцыг эсвэл нэг дор хэдэн ширхэгийг ч зүүж болох ба дүр төрхөө өөрчлөхийн тулд туршиж үзээрэй.

Алчуур

Стилистууд үс загварлаг засахын тулд алчуур ашиглахыг зөвлөж байна. Та алчуураа цагираглаж, боож, үснийхаа төгсгөлийг уях, сүлжих зэргээр яаж ч засаж болно. Торгон алчуур нь үсэнд маш сайхан харагддаг бөгөөд ямар ч дүр төрхийг тодотгодог.

Хавчаар

Хавчаар бол өдөр тутамдаа ашиглаж болохуйц энгийн бөгөөд үл анзаарагдам гоёл юм. Уян хатан учраас үсээ төрөл бүрээр янзлахад тусална. Та хавчаар ашиглахдаа зэрэгцүүлж, давхарлаж хавчиж болох ба илүү энгийн харагдахыг хүсвэл үснийхаа өнгөтэй ижилсүүлээрэй.

Пластик боолт

Энэ нь маш өргөн хэрэглэгддэг. Гэхдээ үсэнд муу нөлөөтэй гэдгийг хүмүүс тийм ч сайн мэдэхгүй байж болох юм. Олон давтаж хэрэглэснээр уян чанараа алдаж үс гэмтээдэг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!