Хааны удмын авхай нарын өдөр бүр өө сэвгүй, төгс харагдахын тулд ашигладаг нууц аргууд

Угсаатнууд, хаадын гэр бүл загварын өндөр мэдрэмжтэй гэж хэлж болно. Тэдний өндөр өдөр тутмын амьдралдаа хувцаслалтаа хэрхэн тохируулах, өсгийтийг хэрхэн өмсөх зэрэг хувцаслалтын 8 зөвөлгөөг хүргэж байна.

Өндөр өсгийт өмсөхөд гулсахаас сэргийлэх

Кейт Миддлтон үргэлж сайхан харагддаг, загварын өндөр мэдрэмжтэй нэгэн юм. Тэрээр өндөр өсгийт өмсөхдөө  гулсахаас сэргийлж гутлан дотроо наалт наадаг.

Өндөр өсгийтийг хэрхэн зөв сонгох вэ?

Гүнгийн авхай Меган Маркл өндөр өсгийтийг маш загварлагаар өмсдөг ба гутлаа сонгохдоо бэртэл болон, цэврүүтэхээс сэргийлж 1-2 размераар томруулж авдаг. Ингэснээр илүү тав тухтай, өөртөө итгэлтэй алхаж чадах юм.

Нүүр лүүгээ үс оруулахгүй байх

Кейт гоёмсог малгайны цуглуулгаараа алдартай бөгөөд энэ нь түүнийг ямар ч хүчин чармайлтгүйгээр л гайхалтай харагдуулдаг. Ялангуяа салхитай өдрүүдэд малгай өсссөнөөр нүүрлүү үс орохоос сэргийлж чадна.

Өрвийсөн үс

Үсээ янзалсны дараа илүү гарсан өрвийсөн үсээ засахдаа Меган Марклын зөвөлж буй энгийн аргыг ашиглаж болно. Энэ арга нь ердөө л шүдний сойз дээр бага зэрэг ус цацаад үсээ самнах юм.

Малгайгаа хэрхэн хөдөлгөхгүй байлгах вэ?

Малгайны улирал иржээ. Гэвч малгайгаа өмсөхдөө хөдөлгөөнгүй байлгах нь боломжгүй мэт. Энэ тохиолдолд та Диана гүнжийн хэрэглэдэг байсан аргыг ашиглаж болох юм. Тэрээр дотроо хавчаартай малгай өмсдөг байжээ.

Хөлөө холгохоос сэргийлэх

Өндөр өсгийт өмссөн үедээ илүү өөртөө итгэлтэй, тухтай алхахыг хүсч байгаа хүмүүст Кейтын зөвөлгөөг хүргэж байна. Та зөөлгөвч бүхий улавч ашигласнаар хөлд ирэх даралтыг бууруулж, өөрт тухтай алхаж чадна.

Үсэнд хэв гарахаас сэргийлэх

Үсээ дээрээ ороох нь хурдан хугацаанд хийж болох дэгжин арга юм. Гэвч ингэж ороосноор үсэнд хэлбэр үүсдэг ба Меганы өгж байгаа зөвөлгөөгөөр доороо шууж боох юм.

Дотуур хувцсаа нуух

Кембрижийн гүнгийн авхай дэгжин, сонгодог хэв маягаараа алдартай ч дотуур хувцаснаас үүдэлтэй үрчлээс, овойлтыг арилгах мастер юм. Тэрээр хөхний даруулгатай боди өмсдөг бөгөөд үүний тусламжтайгаар биеэ илүү цэгцтэй харагдуулдаг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!