Стресс бухимдал болон өвдөлтийг хялбархан арилгах аргууд

Орчин үеийн анагаах ухаан хэдий өргөн цар хүрээтэй ч, зарим үед бид эм хэрэглэхгүйгээр өвдөлтөө даруй намдаах шаардлагатай болдог. Энэ асуудлыг шийдэх арга нь маш хялбар бөгөөд ямар ч өвдөлтийг намдаах эсвэл стрессийг бууруулахын тулд 5 минут хүрэхгүй хугацаа л шаардлагатай бөгөөд маш үр дүнтэй юм.

Өвдөлттэй газраа мөсөөр жин тавих

Мөсийг биеийн аль ч хэсэгтээ хэрэглэж болохуйц уламжлалт бөгөөд үр дүнтэй арга юм. Та мөсөөр жин тавих эсвэл мөстэй ваннд орсноор гэмтэл, үрэвсэл, хавдар бууруулахад тустай.

Стресс бууруулахын тулд хөмсөгнийхоо голд иллэг хийгээрэй

Өвдөлт, стрессийг хэсэг хугацаанд бууруулах шалгарсан арга бол хөмсөгнийхөө голд иллэг хийх юм. Энэ цэгийг оюун санааны толь гэж мөн нэрдэлэг ба даралт үзүүлж иллэг хйиснээр стресс, түгшүүрийг дамдааж чадна.

Чихэндээ иллэг хийх

Стресс, түгшүүрийг намжаах өөр нэг цэг нь таны чихэнд байрлана. Тэнгэрийн хаалга гэж нэрлэгддэг энэ цэгт иллэг хийж, зөөлөн даралт үүсгэсэнээр стрессийг даван туулахад тусална.

Хүнсэндээ овъёос хэрэглэх

Овъёос бол бидний хоолны дэглэмдээ оруулах ёстой туйлын эрүүл хүнс юм. Овъёос найрлагандаа магни, кали ихээр агуулдаг ба тогтмол хэрэгсэлсэнээр серотонины хэмжээг нэмэгдүүлж, цусны даралт бууруулж, тайвшруулах нөлөөтэй бөгөөд аз жаргалын дааврыг ялгаруулдаг.

Чихний өвдөлтөндөө цагаан гаа хэрэглэх

Та чихнийхаа өвдөлтийг түргэн хугацаанд намдаах арга хайж байна уу? Цагаан гааны шүүс, эсвэл тосыг халааж чихэндээ иллэг хийж өгснөөр өвдөлтийг намдаах, үрэвслийн эсрэг үйлдэлтэй. Харин зөвхөн гадуур хэрэглэнэ гэдгийг бүү мартаарай.

Хэлэн дээрээ давс цацах

Хэрэв та сэтгэлийн түгшүүрээ хурдан бөгөөд хялбар аргаар арилгахыг хүсч байвал хэл дээрээ давс түрхээрэй. Энэхүү бяцхан заль мэх нь таныг сэтгэлийн зовнилоос сатааруулна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!