Жастин Биберийн экс Селена Гомез болон эхнэр Хэйли Бибер нар дотно харилцаатай болжээ

Дуучин Селена Гомез өнгөрсөн амралтын өдрүүдэд Лос-Анжелес хотод болсон оддын тоглолтын үеэр загвар өмсөгч Хэйли Бибертэй дотно тэврэлдсэн хэд хэдэн зураг авахуулжээ.

Тэд өмнө нь олон нийтийн сүлжээнд хоорондоо таагүй харилцаатай байдаг гэх хардлагыг төрүүлж байсан ч энэ яриа эдгээр зургуудаар эцэс болж байгааг батлав.

Ингээд Канадын супер од Жастин Биберийн экс болон түүний эхнэр дотно найзууд болсон бололтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!