Хөтлөгч Б.Цэцэгсайхан: Гишгэсэн газарт минь цэцгийн дэлбээ дэвсэн, уйлж дуулан, бэр гуйж авч суучихаад, үр хүүхэд өөрөө нэхэж гуйж төрүүлүүлсэн байлтай…

UBS телевизийн хөтлөгчөөр ажиллаж байгаад хувийн бизнесээ эхлүүлсэн бүсгүй бол Б.Цэцэгсайхан. Тэрбээр телевизийн салбарт ажиллаж байхдаа ханьтайгаа учирч хөөрхөн охинтой болсон ч хоёр тийш болж өдгөө ганц бие ээж болсон юм.

Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах зүйлсийг бичжээ.

Тэрээр: “Их олон жил дуугай явлаа. Их олон жил ч өөрөө чардайлаа. Би заавал гуйлгачин, өвчин идээ бээрэндээ баригдаж өрөвдүүлэн байж хүүхдийнхээ тэтгэмжийг авах ёстой юу. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөөд өгчих сэтгэлийн тэнхээгүй байж хауст амьдарч, land 300 захиалдаг хүнийг би яг яах ёстой вэ ганц бие ээж нар аа.

Өөрийнхөө pr, нэр нүүрээ гэх юмандаа болохоор жигтэйхэн сайн сайхан аавын дүрд тоглон, мээмнээсээ зүүгдсэн нялх үрийг минь бүлтийтэл нь урдаа бариад явдаг мөртлөө жилдээ “ганцхан удаа ш дээ бүр ганцхан удаа” үр хүүхдийнхээ төлөө сургууль соёлд нь анхаараад төлбөрийг нь төлөөд өгчих “чадамжгүй биш” зүгээр л төлөөд өгчихье гэсэн сэтгэлийн тэнхээгүй хүн ард олныхоо төлөө юм хийж чадах уу? Анх надад байтугай ээжид минь өдөр бүр цэцэг бэлэг хүргэлт явуулан, орсон гишгэсэн газарт минь цэцгийн дэлбээ дэвсэн, уйлж дуулан, бэр гуйж авч суучихаад, үр хүүхэд өөрөө нэхэж гуйж төрүүлүүлсэн байлтай.

Ингэж хүсч төрүүлсэн хүүхдийнхээ ирээдүйн боловсролд анхаарах хайр энэрэл, сэтгэлийн тэнхээгүй атлаа өөрийнхөө pr, сурталчилгаандаа бүлтийтэл нь ашиглаж, өвгөрхийн цагт ганц охиноороо асруулах нэр нүүр чамд үлдэх үү. Чамаас нэг зоос ч авч салаагүй ч сайн сайхан явж байгаагаараа үргэлж чиний дахин нэг pr болж явдаг гэдгийг бүх хүн гэрчилнэ. 7 жил үгээ залгиж, ухаанаа урдаа барьж, амаа нээх бүртээ чамайг магтаж, асуудал гарах бүрт чамайг өмгөөлж ирсэн. Над шиг хоншоортой салсан эхнэр энэ бөмбөрцөгт байхгүй шүү хэн ээ.

Тэвчээр тэнэглэл хоёрт угтаа хязгаар бий.

Би цаашид хэрхэн яаж хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төрсөн эцгээр нь гаргуулах ёстойд тэсвэр тэвчээр минь нэгэнт тасарлаа. Түмэн олон болон олон арван ганц бие ээжүүд минь надад туслаач.. Найзууд минь надад туслаач… Ээжүүд бид юунд буруутай юм бэ? Тэдэнд ямар өртэй юм бэ? Яагаад дандаа бид амаа хамхиж, гоё сайхан зурагныхаа ард нулимстай, нуухтай өдөр хоногуудыг гэрт орж эм, гадаа гарж эр болж үүрэх тавилантай юм бэ?

Яагаад ядаж жилдээ ганц удаа сургалтын төлбөрийг нь төлөөд миний нэг ч гэсэн толгойн өвчинг нимгэлээд өгч болдоггүй юм бэ? Газар дээрх ганц охин үрдээ сэтгэл санаа нь зовохгүй байгаа хүн өөр хэнийг ч хайрлаж, юуг ч бүтээж чадахгүй. Шинэ залуу эд career нь эхэлж байгаа хүн гэхэд арай л хуурамч байна шүү.

Тэвчээр тасарлаа. Найзууд минь надад туслаач” гэжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!