Утасгүй “bluetooth” чихэвчийг компьютерт холбох хялбархан арга

Сүүлийн үед бүх зүйл хэрэглэхэд амар хялбар болж байна. Үүний нэгэн жишээ бол утасгүй чихэвч юм. Утас нь орооцолдож төвөг удахгүй бөгөөд заавал утастайгаа холбож ямар нэгэн зайд баригдах шаардлагагүй. Тиймдээ ч залуус ихээр хэрэглэх болсон. Тэгвэл тус утасгүй чихэвч буюу Bluetooth чихэвчийг хэрхэн компьютертэйгээ хялбархан холбож болох зааврыг хүргэж байна.

Чихэвчийг Windows компьютерт холбох

Эхлээд таны комьпютер “Bluetooth” функцийг дэмждэг эсэхийг шалгах хэрэгтэй. Ингэхдээ комьпютерээ нээж, “Start” буюу “Эхлүүлэх” дээр товшоод “Setting/Тохиргоо” руу орж, дараа нь “Bluetooth ба төхөөрөмжүүд” -ийг сонгоно уу. Дэлгэцийн зүүн талд сонголтууд гарч ирэх бөгөөд хэрэв сонголтуудын дунд Bluetooth байхгүй бол таны компьютер эсвэл зөөврийн компьютер Bluetooth-г дэмждэггүй гэсэн үг.

Хэрэв тухайн хэсэгт “Bluetooth” гэсэн сонголт гарч ирсэн бол үүн дээр дарж асаагаарай.

Одоо харин утасгүй чихэвчээ асаалттай байгаа эсэх, дүүрэн цэнэгтэй эсэхийг шалга. Таны чихэвч ямар брэнд гэдгээс хамаарч, өөр өөр байдлаар утас болон комьпютертэй холбогдоно. Жишээ нь хамгийн түгээмэл ашиглагддаг Airpod-ний тухайд ард байрлах жижиг товчин дээр дарах шаардлагатай.

Комьпютерийн “Bluetooth”-ээ асаасны дараа гарч ирсэн сонголтууд дундаас өөрийн Airpod-оо сонгож, “connect/холболт” хийгээрэй. Ингээд л таны утасгүй чихэвч комьпютертэй холбогдох юм. Нэг удаа ингэж холбосон байхад дараа дараагийн удаа bluetooth-ээ асаах төдийд хоорондоо холбогдоно.

Чихэвчээ “Mac” компьютертэй холбох

Утасгүй чихэвчийг “Mac” төхөөрөмжид холбохын тулд эхлээд төхөөрөмж дээр Bluetooth асаалттай байгаа эсэхийг шалгаарай. Үүнийг хийхийн тулд дэлгэцийн баруун дээд хэсэгт байрлах хоёр гулсагч хэлбэртэй дүрсийг олоод, түүн дээр товшоод доош гарч ирэх цонхноос Bluetooth-ийг сонгоно уу. Bluetooth-ээ асааж, доор гарч ирэх сонголтуудаас өөрийн утасны нэрийг сонгож, холбоно.

Утасгүй чихэвчний зарим загварууд

Чихэвчний загвар бүрийг компьютертэй хослуулах горим өөр өөр байдаг тул бид хамгийн алдартай загваруудыг хэрхэн холбох талаар мэдээллийг орууллаа.

  • Apple AirPods: чихэвчийг гэрээс нь салгахгүйгээр тагийг онгойлгож, хайрцагны арын товчлуурыг олоод заагч гэрэл цагаан анивчтал удаан дарна уу.
  • Galaxy Buds: Чихэвчний хайрцгийг нээж, компьютерын Bluetooth-г асаахад л хангалттай.
  • Sony : Асаах товчийг 7 секунд орчим дарна уу.
  • Xiaomi (зарим загварууд) : Чихэвчийг гэрээс нь салгалгүйгээр товчлуурыг 2 секундын турш дарна уу – заагч гэрэл анивчих ёстой.
  • Beats: Заагч гэрэл асах хүртэл асаах товчийг удаан дар. Чихэвчийг холбоход бэлэн боллоо.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!