Өвлийн турш ханиад, томуугүй байхад энэ л надад тус болсон юм. Ямар ч эмнээс илүү үр дүнтэй бас эрүүл!

Сармисыг хоол амтлахад ашиглахаас гадна, төрөл бүрийн өвчинг анагаахад хэрэглэж болох юм. Энэ нь зүрхэнд сайнаар нөлөөлдөг бөгөөд цусны даралтыг бууруулж, холестеролын хэмжээг багасгах аж. Харин сармисыг зөгийн балтай хольж идсэнээр биед онцгой нөлөө үзүүлдэг байна. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, үүнийг идсэнээр чухам ямар өөрчлөлт гарахыг олж мэдэцгээе.

1. Сармисны ач тус

Сармис нь зүрх судасны өвчнийг эдгээх тустай бөгөөд ханиад, халуурах, толгой эргэх болгон суулгалт зэргийг эмчлэх болно. Мөн дархлааны системийг сайжруулж, биеэс хорт бодисыг гадагшлуулдаг төдийгүй чихрийн шижин өвчнийг ч давхар эмчлэх аж. Харин зөгийн бал нь төрөл бүрийн амин дэмээр баялаг тул энэ хоёрын нэгдэл нь таны биеийг эрч хүчээр цэнэглэх болно.

2. Зөгийн балтай сармис

Орц:

  • Сармис – 2-3 хумс
  • Зөгийн бал – 1 халбага

Бэлтгэх арга:

Сармисаа жижиглэж хэрчээд, зөгийн балтайгаа холиорой. Үүнийгээ өлөн элгэн дээрээ идэх хэрэгтэй бөгөөд 7 хоногийн турш иднэ. Ингэснээр таны бие сэргэж, эрч хүч нэмэгдэх бөгөөд хорт бодисууд гадагшлах төдийгүй ходоодны үйл ажиллагаа сайжрах аж.

Хэрэв танд дээрх мэдээлэл таалагдсан бол сармисны тусламжтайгаар ханиад томууг эмчлэх аргыг дуулгая.

Орц:

  • Сармис – 5 хумс
  • Сонгино – тал
  • Халуун чинжүү – 2 зүсэм
  • Нунтаг цагаан гаа – 1 халбага
  • Алимны цуу – 1 халбага
  • Нимбэг – 1 ширхэг

Бэлтгэх арга:

350-500 мл хэмжээтэй сав бэлтгэж, үүндээ хэрчсэн сармис, халуун чинжүү, нунтаг цагаан гаагаа нэмээрэй. Сайтар хутгасны дараа хэрчсэн сонгино, алимны цуу, нимбэгний шүүсээ нэмээд ахин хутгана. Үүнийгээ сайтар таглаж хадгалаад, өдөрт нэг халбагыг идэж ханиад томууг эмчлэх боломжтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!