Өдрийн турш таныг эрч хүчтэй байлгах амтат смүүти жорууд

Интернэтээр дүүрэн смүүтинийй төрөл бүрийн жорууд байдаг бөгөөд бид хоолны дэглэм, дасгал хөдөлгөөний үед эсвэл зүгээр л зуны аагим халуунд сэрүүцэхийн тулд ч ууж болно. Үүнийг бэлтгэх жор нь энгийн бөгөөд ямар ч дэлгүүрээс авж болохуйц нийтлэг орцтойн дээр маш тэжээллэг найрлагатай юм.

Гүзээлзгэнэ, овъёосны смүүти

Гүзээлзгэнэ, овъёосны смүүтиг та өдрийн аль ч үед хэрэглэж болох боловч өглөөний цайнд хамгийн тохиромжтой. Энэ ундаа нь шим тэжээл, эслэг, антиоксидантаар баялаг бөгөөд найрлагандаа витамин С, омега-3 агуулдаг учир дархлааг дэмжихэд тустай. Гүзээлзгэнэд сахарын агууламж байдаг учир нэмэлтээр сахар хийх шаардлагагүй, глютенгүй маш эрүүл бөгөөд хийхэд хялбар юм.

Орц найрлага

  • 1 аяга шинэхэн гүзээлзгэнэ
  • 1 аяга бүйлсний сүү
  • 1 аяга овъёос
  • 1 цайны халбага ванилл
  • 1 цайны халбага самрын тос
  • Элсэн чихэр (сонголтоор)

Заавар:

Гүзээлзгэнээ бүлээн усаар зөөлөн угааж цэвэрлэнэ. Бүх орцнуудаа өтгөн зуурмаг болтол нь блендерт холиорой. Хэрвээ та хүсвэл сүү нэмж болно.

Мангоны смүүти

Манго нь эрдэс, витамины агууламж өндөртэй ба сэрүүн улиралд уухад тохиромжтой юм. Үүний найрлага нь эсийн хуваагдлыг дэмжиж, дархлааг нэмэгдүүлдэг байна. Мөн зүрхний үйл ажиллагаа, нүдний хараанд сайн ба калорын агууламж багатай учир чихрийн шижин өвчнөөс сэргийлнэ. Манго жимсээр янз бүрийн найрлагатай, олон төрлийн шейк хийж болох ба бэлтгэхэд хялбар, бөгөөд эрүүл, амттай жорыг хүргэж байна.

Орц найрлага:

  • 1  манго
  • Тал нимбэг
  • Тал өргөст хэмэх (сонголтоор)
  • Цагаан гаа
  • 1/2 аяга ус эсвэл сүү

Заавар:

Манго, өргөст хэмх, цагаан гаа зэргийг угаана. Бэлтгэсэн манго, лимоны шүүс, цагааан гаа зэргийг ус эсвэл сүүтэйгээ хольж блендэрт холиод шилэн аяганд хийж зүссэн манго болон цагаан гааны навчаар чимэглээрэй.

Нэрсний смүүти

Нэрс нь бусад бүх жимснээс хамгийн их антиоксидант өндөртэй, калори болон өөх тосны агууламжгүй, эрдэс, витаминаар баялаг ба найрлаган дахь антоциан хэмээх бодис нь зүрхний үйл ажиллагааг дэмждэг байна. Гэвч сахарын агууламж өндөртэй учир байнга хэрэглэхийг зөвөлдөггүй.

Орц найрлага

  • 1 аяга шинэхэн нэрс
  • 3/4 аяга тослоггүй тараг
  • 3/4 аяга тослоггүй сүү
  • 1 цайны халбага маалингын үр

Заавар

Нэрсийг усаар угаана. Блендэрт бүх орцыг нэмээрэй. Хэрэв танд хэт өтгөн санагдаж байвал сүү нэмээрэй. Аягалахдаа дээр нь нэрсээрээ чимэглээрэй.

Гадилны смүүти

Гадилны стүүти нүүрс усыг нөхдөг учир  жин нэмэх, хасах зэрэг эрчимтэй дасгал хөдөлгөөний үед тун тохиромжтой. Эрдэсийн өндөр агууламжтай ба хоолны дараа зууш болгон хэрэглэхэд тохиромжтой. Хийхэд энгийн бөгөөд эрүүл боловч зөвлөсөн хэмжээнээс хэтэрсэн үед эрүүл бус байж болно.

Орц найрлага:

  • 1-2 ширхэг гадил
  • 1 аяга тослоггүй сүү
  • 1 цайны халбага элсэн чихэр (сонголтоор)
  • 1 аяга тослоггүй тараг
  • 1 цайны халбага чиа үр

Заавар

Гадил жимсээ хальсалж цэвэрлээд бүх орцуудаа блендэрт хийж холиорой. Хүйтнээр нь хэрэглэхэд тохиромжтой ба мөн адил гадил жимсээр чимэглэж өгөөрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!