Сахилгагүй, шоучин залуугаас супер аав болж хувирсан Жейсон Момоагийн түүх

Үргэлж аав болохыг хүсдэг байсан тэрээр 2007 онд 28 насандаа охиноо өлгийдөн авч, дараа нь 2008 онд хүүтэй болсон байна. Өнөөдөр Жэйсон Момоагийн хүүхдүүд 15 болон 13 настай. Тэрээр хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлэхдээ туйлын аз жаргалтай байдаг. 43 настай жүжигчин нь хатуу чанга хэрнээ уян зөөлөн зан чанарынхаа ачаар Холливудын алдарт оддын нэг төдийгүй , хамгийн хайр татам аавуудын нэг болжээ.

Хүүхдүүдээ өсгөхөд хэцүү цаг үе байсан ч хэзээ ч бууж өгөөгүй

Хаадын тоглоом киног дөнгөж дууссаны дараа тэрээр гэр бүлээ тэжээх, хүүхдүүдээ өсгөхөд туйлын хэцүү байсан талаар хуваалцжээ. Тэр ч байтугай “Ажилд орж чадаагүйгээсээ болоод гэр бүл нь идэх хоолгүй хонох ч үе байсан. Бага насны хүүхдүүдтэй дээр нь өр зээлтэй байх үе бол тун хэцүү” хэмээн хуваалцжээ.

Тэрээр хүүдээ зөөлөн мэдрэмтгий хүн байхыг сургадаг.

Тэрээр маш зөөлөн сэтгэлтэй хүн бөгөөд хүүгээ өсгөхдөө мэдрэмжээ хуваалцах тал дээр нь анхаардаг байна. Тэрээр хэлэхдээ “Би хүүтэйгээ маш нээлттэй байхыг, мөн түүнийг уян зөөлөн хүн болоосой гэж хүсдэг” хэмээжээ. Момоа гэр бүлдээ үлгэр жишээ нэгэн бөгөөд “ Би дайчин хүн, гэхдээ надад асуудал, сул тал байгаа гэдгийг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрч, түүнийгээ засах гэж оролддог” гэжээ.

Мөн өөрт байх эмэгтэйлэг талаа харуулахаас хэзээ ч айдаггүй ба нэгэн ярилцлаганд орохдоо ягаан өнгийн хувцас өмсөж, үсэндээ ягаан өнгийн 2 ширхэг хавчаар зүүсэн байжээ. Тэрээр энэ талаар тайлбарлахдаа “Бид бүгдийн дотор эмэгтэйлэг болон эрэгтэйлэг тал аль аль нь байгаа ба бид хоёуланг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” гэж хэлсэн байна.

Тэр өөрийнхөө хүсэл зорилгыг хүүхдүүддээ сургадаг.

Момоа завгүй хуваарьтай байсан ч хүүхдүүддээ их цаг зориулахыг хичээдэг. Ээж нь түүнийг бага байхад скэйтбордоор гулгаж, хаданд авирахтай танилцуулсан бөгөөд энэ нь түүнд мэргэжлийн болон хувь хүний хувьд сайнаар тусалж бүтээлч байдал, эрх чөлөө, айдсаа давах зэргийг заасан учир ээждээ туйлын баярладаг хэмээжээ. Одоо харин хүүхдүүддээ энэ талаар зааж сургадаг байна.

Тэр үргэлж аав болохыг хүсдэг байсан.

Түүнийг бага байхад эцэг эх нь салсан ба аавтайгаа үргэлж хамт байж чаддаггүй байжээ. Тиймээс Момоа “Аав байхын тулд яах хэрэгтэйг мэддэггүй байсан. Сайн аав болж чадахгүй эсвэл эцэгтэйгээ адилхан алдааг давтахаас айдаг байлаа” хэмээн хэлжээ.

Нөгөөтэйгүүр аавгүй өссөн нь эргээд түүнийг сайн аав болохыг хүсэхэд хүргэсэн. “Би аав байх нь сайхан гэж үргэлж боддог байсан” гэжээ.

Тэр хүүхдүүдтэйгээ маш дотно.

Хэдий тэрээр уран бүтээлийнхаа хувиараас болоод хүүхдүүдээсээ удаан хугацаанд хол байх хэрэгтэй болдог ч тэдний зурсан зураг, тоглоомнуудыг хажуудаа авч явах дуртай. “ Гэрээ санаж байгаа учраас л би жаргалтай байдаг” хэмээжээ.

Бас бяцхан охиноо том болоод хүнтэй болзохыг харахад бэлэн биш байгаагаа хэлээд “хэрэв түүнд надаас илүү сайн ханддаг хүнийг олвол би аз жаргалтай байх болно” гэжээ.

Тэр бол хөгжилтэй аав

43 настай кино жүжигчин маань хүүхдүүдтэйгээ тоглох тун дуртай. “Би насанд хүрсэн хүн шиг байх гэж хичээдэг. Гэхдээ яг үнэндээ хүүхэд шиг аашилж, тоглох дуртай. Ингэснээр төсөөлөл болон бүтээлч байдлаа ил гаргаж чадна. Бид хамтдаа дуртай зүйлсээ хийдэг. Ингэснээр хүүхдүүд маань намайг залуу байлгадаг” хэмээн хэлжээ.

Тэд аавыхаа тоглосон киног бүгдийг нь үзэж чадаагүй байгаа.

Гэхдээ хүүхдүүдтэйгээ дотно байна гэдэг нь тэд хүссэн бүхнээ хийнэ гэсэн үг биш юм. Жүжигчин маань бяцхан үрсдээ үзэхийг зөвшөөрсөн киноны хувьд хатуу дүрэм тогтоосон байна. Хэдийгээр охин, хүү хоёр нь түүний шилдэг дэмжигчид боловч зарим бүтээл нь “жагсаалтаас хасагддаг” гэж тэр тайлбарлажээ. Энэ нь тэд аавынхаа тоглосон Baywatch, Game of Thrones, эсвэл Conan the Barbarian зэрэг киног үзээгүй гэсэн үг юм.

Тэр тэднийг Холливудад ороосой гэж хүсдэггүй.

Момоа Холливудын хамгийн алдартай оддын нэг болсон хэдий ч амжилтанд хүрэх аялал нь тийм ч амархан байгаагүй. Хүүхдүүдээ ижил замаар дагаж, жүжигчин болоосой гэж хүсдэггүй нь ийм учиртай. “Энэ нь хүмүүст маш хэцүү байдаг бөгөөд би тэднийг тийм дарамтанд байгаасай гэж хүсэхгүй байна” гэж тэр тайлбарлав. Тэрээр цааш нь ,”Би үүнийг даван туулж чадна, гэхдээ хайртай хэн нэгнээ үүнийг даван туулахыг хүсэхгүй байна” гэжээ.

Гэвч хүүхдүүдийнх нь нэг нь аль хэдийн жүжигчин болохоор төлөвлөж байгаа ч, аав нь энэ санааг дэмждэггүй гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Тэр үүнээс хол байлгаж, оронд нь тэднийг өөр зүйлийн төлөө явуулахын тулд чадах бүхнээ хийх болно гэдгээ амалжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!