Төмстэй пэнкейк хийж сурцгаая: Амралтын өдрөөр заавал хийж идэх хоол

Амралтын өдрийн амттай жорыг та бүхэндээ танилцуулж байна. Төмсөн пэнкейк хийх жорыг өнөөдөр зааж өгөхөөр бэлтгэлээ. Орц нь энгийн, бэлтгэхэд хялбар учир таны өдөр тутамдаа хийдэг хоол болж хувирах нь гарцаагүй.

Орц:

  • Төмс – 3 ширхэг
  • Масло – 20 гр
  • Өндөг – 1 ширхэг
  • Давс – 1 амны халбага
  • Гоньд – 1 чимх
  • Гурил – 200 гр
  • Хөөлгөгч  – 7 гр
  • Ногоон сонгино
  • Моцерелла бяслаг – 100 гр

Хийх арга:

Төмсөө хальсалж чанаарай. Чанасан төмсөн дээрээ маслоо хийж нухаш болгоно. Нухсан төмсөн дээрээ өндгөө хийж сайтар хутгана. Давс, гоньд зэргээ нухаш дээрээ нэмэх бөгөөд хольж бэлтгэсэн хөөлгөгч болон гурилаа нухаш руугаа хийж зуурна.

Зуурмагаа дулаан газар тавьж, 15 минут байлгаж амраана. Төмстэй гурилаа 4 тэнцүү хэсэгт хувааж, 2 мм зузаантай болгож элдээрэй.

Бяслагаа үрж, ногоон сонгиноо хэрчиж хольж бэлтгэнэ. Үүнийгээ элдсэн гурил дээрээ дөрөв хувааж тавьна.

Үүнийгээ өөр нэг элдвсэн гурилаар хучих юм. Амыг нь сэрээгээр дарахаа мартаж болохгүй. Мөн дөрөв тэнцүү хуваагаад хажуу хэсгүүдийг нь хооронд нь хөнгөн дарж наагаарай.

Дундаж хэмд халаасан тосонд төмстэй пэнкейкээ хийж, хоёр талаар нь шаргал болтол шараарай.

Ингээд л амттайхан төмстэй пэнкейк бэлэн болох юм. Та сайхан хооллоорой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!