Намрын чиг хандлага: Ямар өнгө болон хувцаслалт трэнд болж байна вэ?

Намар бол загварлаг хувцаслах хамгийн тохиромжтой улирал юм. Зун хэт халуун байдаг бол өвөл хамаг л хувцас маань ноосон хүрэм, гадуур хувцасаар далдлагдаж орхидог. Гэвч халууны улирал дуусаж, хэт хүйтрээгүй байгаа тэр цаг үе бол загварын мэдрэмжээ ил гаргах төгс цаг юм. Бид та бүхэнд энэ намрын чиг хандлагыг тодорхойлж буй  өнгө, загвар зэргийг танилцуулж байна.

Урт даашинз

Энэ намрын гол тренд бол яах аргагүй урт даашинз болон юбка юм. Харин та өөрт тохируулан сонгоорой. Материал болон загвар нь ямар ч байж болох юм.

Төрөл бүрийн гялтганасан чимэглэл

Гялтганасан гоёл чимэглэлүүд зөвхөн үдшийн хувцаслалтанд л зохимжтой гэж боддог. Харин энэ намрын тренд бол эсрэгээрээ өдөр тутмын хувцаслалтанд гялтганасан чимэглэлүүдийг оруулж өгөөрэй. Мэдээж толгойн оройгоос хөл хүртлээ ингэж хувцаслах нь тохиромжгүй учир тохируулж өмсөх нь чухал юм.

Дулаан карамаль өнгө

Сэрүү орохын хэрээр халуун кофе, нэхмэл оймс, унших дуртай ном зэрэг тав тух мэдрүүлэх зүйлсээ хүсдэг. Дулаахан өнгийн хувцас ч мөн адил хүнд тав тухыг мэдрүүлдэг. Тухайлбал энэ улирлын загварлаг өнгөнүүдийн тоонд карамел өнгө яах аргагүй багтаж байна. Гэхдээ зөвхөн бэйж өнгөтэй цув өмсөөд зогсохгүй, гадуур хүрэм, ноосон цамц, үслэг хүрэм зэргийг өмсөөрэй.

Өргөн өмд

Нэгэн цагт бариу жинс моданд орж байсан ч нэгэнт загвар нь хуучиржээ. Харин тав тухыг эрхэмлэгч хэн бүхэн хэдэлгөөнд саад болхооргүй өргөн, хэлхгэр өмдийг илүүд үзэж байна.

Ийм өмдний хувьд өндөр суудалтай, өргөн учир хөлний хэлбэрээ тодотгож харуулахыг хүсэхгүй хэн бүхэнд тохиромжтой юм.

“Jumpsuit”

Сүүлийн хэдэн улиралд загварын салбар, улаан хивсэн дээр аль хэдийн тренд болсон энэхүү хувцаслалт маань одоо шууд утгаараа намрын хувцаслалтын чиг хандлагыг тодорхойлж байна. Энэ нь маш шинэлэг бөгөөд Жижи Хадидын дүр зургаас харж болох юм.

Энгийн цагаан футболка

Ямар ч улирал солигдсон шүүгээнээсээ гаргаж ирээд өмсөхөөс гадна загвараас хуучирашгүй хувцас бол цагаан футболк юм. 2022 онд ч бас та савхин хүрэм, гадуур хувцасныхаа дотуур ч бас өмсөхөд болох юм.

Спорт хувцаслалт

Спорт хувцаслалт нь өдөр тутмын хувцаслалттай тохирохгүй юм шиг санагдаж магадгүй юм. Гэсэн ч 2022 оны эдгээр нь тун тохиромжтой гэдгийг баталж байна. Загварын тайзан дээр гадуур спорт загвар бүхий хүрэм, цамц зэргийг онцолж байгаа ба тэр ч бүү хэл Gucci, Adidas зэрэг брендүүд хамтарсан гэрээ хүртэл хийжээ.

Өвдөг давсан түрийтэй гутал

Сүүлийн жилүүдэд түрийтэй гутал маш ихээр тренд болоод байгаа ба  бараг л бүх эмэгтэйчүүн гутлын шүүгээнд байдаг. Харин өсгийгүй хавтгай загвар нь хуучирсан учир аль болох  өндөр өсгийтэйг сонгоорой.

Ягаан өнгө

Саяхан л гэхэд тод ягаанаас цайвар ягаан хүртэлх  өнгө загварын тайзыг эзэмдэж, олон алдартнуудын анхаарлыг татсан. Тиймээс хэрэв та ягаан өнгийн зүйлсэд анхаарлаа хандуулаагүй эсвэл зайлс хийсэн хэвээр байгаа бол яг одоо оролдоод үзээрэй.

Минимал оффис загвар

Оффис, классик хувцаслалт нь олон хүнд уйтгартай санагдаж болох юм. Гэхдээ та үүнд бага зэргийн өөрчлөлт оруулахад л маш загварлаг болох боломжтой.

Энгийн дугуй захтай цамц, жинсэн өмд зэргээр л та оффис болон өдөр тутмын хувцаслалтыг зохицуулан өмсөөрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!