Гэрлэлтийн хамгийн аюултай 5 үе шат: Үүнийг хэрхэн давж гарах вэ?

Бүхий л гэр бүлүүд ямар нэгэн бэрхшээлийг даван туулдаг. Энэ бэрхшээл нь өөр өөр цаг үед тохиолддог бөгөөд үүнд урьдчилан бэлдсэнээр та тэрхүү шалгуурыг амжилттай давж чадах юм. Гэрлэлтийн аюултай 5 үе: Хэрхэн тэсэж үлдэх вэ?

Гэр бүлийн амьдрал бол хэцүү сорилт. Энэ нь бас өөрийн гэсэн цаг хугацаатай. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар гэрлэлтийн аюултай үе нь 8 сар, 2,5 жил, 4,7,12 жилд тус тус байдаг ажээ. Эдгээр мөчид гэр бүлийн хөлөг онгоц төрөл бүрийн асуудал, үл ойлголцлын шуурганы улмаас далайд живж болох юм. Гэхдээ гэр бүлийн сэтгэл зүйч нарын үзэж байгаагаар энэхүү асуудалд урьдчилан бэлдсэнээр даван гарч чадна гэдэгт итгэлтэй байна!

Гэрлэлтийн эхний саруудад хайр дурлал, хүсэл тачаал, романтик харилцааны тусламжтайгаар хамтрагчид бие биенийхаа талаар гайхалтай мэдрэмжүүдийг авч эхэлдэг. Гэвч эцэст нь эхнэр, нөхөр байна гэдэг тийм ч сайхан зүйл биш гэдгийг олж мэднэ. Бид өмнө нь анзаарч байгаагүй алдаа дутагдалдаа анхаарлаа хандуулж эхэлдэг. Сэтгэл зүйчдийн зөвлөж байгаагаар энэ хугацаанд хамтрагчийнхаа муу зуршил, зорилго, сонирхол зэргийг бүгдийг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж үздэг.

Гэрлэлтээс хойш 2.5-3 жилийн дараа, гэр бүл бүхэлдээ уур хилэнгийн давалгаанд өртөж орхидог. Романтик байдал харилцаанаас бүр мөсөн хасагдаж, болзоонд явах, сайхан хувцалах, секс хийх ч хүсэлгүй  болдог байна. Яг л энэ үедээ сэтгэл зүйчдийн хэлж байгаагаар харилцаагаа дахин асаах хэрэгтэй.

Энэ үед гэр бүлийн харилцаа ямар ч сонирхолгүй, уйтгартай болж эхэлдэг. Хосууд бие биенийхаа сул талыг анзаарч, харилцаагаа цааш асаах ямар ч хүсэлгүй болж орхидог. Яг энэ үедээ л замаасаа хазайхгүй байх хэрэгтэй. Хэрвээ хамтдаа даван туулж чадахгүй мэт санагдаж байвал сэтгэл зүйчид хандаарай.

Энэ үед хоёулаа өдөр тутмын асуудал, хүүхэд зэргээс болж асар их ядардаг. Баяр баясгалан, тайван амьдралыг мэдрэнэ гэж бараг л үгүй. Тиймээс та ханьтайгаа нухацтай ярилцаж, хямралыг даван туулах төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Тухайлбал аялах төлөвлөгөө гаргаж болох юм.

Энэ цаг хугацаанд хосууд бүгд дунд насны хямралаа даван туулж, өөрсдийн гаргасан алдаа оноогоо эргэцүүлэн бодож байдаг. Бие биедээ өөрсдийн зорилго, мөрөөдлийн араас явах боломж олгох хэрэгтэй. Тэрхүү хүсэл сонирхол, хобби нь таньд ямар ч утгагүй мэт санагдах байсан ч гэсэн. Энэ цаг үед л бие биенээ дэмжиж урамшуулах нь туйлын чухал юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!