Жүжигчин, модель Б.Сансармаа “күүл” ээжүүдийн тоог нэгээр нэмлээ

МҮОНРТ-ийн АСК нэвтрүүлгийг хөтөлж олны танил болж байсан жүжигчин Б.Сансармаа “Single Lаdies 3” киноны Хадаан хэмээх дүрээр жүжигчний дебютээ хийсэн гэхэд хилсдэхгүй.

Америк улсад жүжигчний мэргэжлээр суралцаж байгаад ирсэн тэрээр бие давхар үеийн зургуудаа Инстаграм хуудсаараа дамжуулан оруулаад байсан билээ. Тэгвэл жүжигчин бүсгүй хэдийнэ амаржиж, бяцхан үрийн ээж болжээ.

Тэрээр найз залуутайгаа АНУ-д байхдаа танилцсан гэдэг. Хоёр жилийн өмнө сүй тавьж, өнгөрсөн хавар бэр гуйлган албан ёсоор айлын гэргий болсон Б.Сансармаа “күүл” ээжүүдийн тоог ийнхүү нэгээр нэмлээ.

Бие давхар болохоос өмнөх үеийн зургуудаас:

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!