УИХ-ын гишүүн Наранхүүгийн хэлсэн үг олны дургүйцлийг дээд цэгт нь хүргэлээ

Сүүлийн өдрүүдэд ЖДҮ-ийн сангаас зээл авсан гишүүд болон тэдэнтэй холбоотой хүмүүсийн талаарх мэдээлэл олныг бухимдуулаад буй билээ. Зээл авсан гишүүдийн зарим нь уучлалт гуйж, зээлээ эргүүлэн төлж байхад аваагүй хэмээн мэлзэх нь ч байна. Харин тэдэн дундаас УИХ-ын гишүүд дундаа хөрөнгө орлогын мэдүүлгээрээ толгой цохиж хамгийн их хадгаламжтай гишүүнээр тодорч явсан Б.Наранхүү гишүүн дүүгийнхээ авсан 800 саяын зээлийг эргүүлэн төлөөд зогсохгүй дүүдээ нэмж 2 тэрбум төгрөгийн тусламж үзүүлэхээр болсноо сэтгүүлчдэд дуулгажээ.

Түүний эгч Б.Саранчимэг мөн л УИХ-ын гишүүн бөгөөд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ийн эзэн. Тэднийг дүүгийнхээ авсан зээлд ямар нэгэн байдлаар холбоотой байж болзошгүй хэмээн үзэж буй бөгөөд барьцаа хөрөнгийн асуудал дээр тусламж үзүүлсэн байж болзошгүй хэмээн хардаж буй. Ямар ч байсан дүүгийнхээ эхлүүлж буй бизнесийг дэмжихээр шийдсэн Б.Наранхүү гишүүн “Би төлөөд өгчихнө өө за юу. Ах нь нэмээд хоёр турбум төгрөг өгчихье” хэмээн аархав.

Тэрээр өмнө нь гэр бүлийнхээ гишүүн бүрт “Rolls Royce” машин бэлэглэж байсан тухай хэвлэл мэдээллээр нэг шуугьж байсан бөгөөд дүүдээ энэ зэргийн тусламж үзүүлэх нь зүйн хэрэг биз. Гэвч гишүүдийн дүү дансандаа их хэмжээний хадгаламжтай ах эгчээсээ тусламж хүсэлгүй яагаад заавал ЖДҮ-с зээл авахаар болов гэдэг тун ч хачирхалтай.

Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү

Эх сурвалж: FactNews.mn

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!