Ядарсан царайг гэрэлтсэн мэт болгох 5 төрлийн маск. Таны арьсанд яг тохирно!

Хаврын ядаргаа, ажлын стрессээс болж бухимдаж, харин энэ нь нүүрэн дээр илэрч, арьс тань гундаад байна уу? Тийм бол бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь зөвхөн танд зориулан гундаж, ядарсан арьсыг сэргээж, гэрэлтсэн болгох 5 төрлийн маскыг танилцуулж, бэлтгэх аргыг зааж өгөхөөр шийдсэн юм.

1. Өргөст хэмхний маск

Орц:

  • Өргөст хэмх – 1 ширхэг
  • Өндөгний цагаан – 1 ширхэг

Бэлтгэх арга:

  • Өндөгний цагаанаа хөөсөртөл нь хутгана.
  • Өргөст хэмхээ үрж бэлтгэнэ (Танд 2 халбага үрсэн өргөст хэмх хэрэг болно).
  • Хутгаж, хөөсрүүлсэн өндгөн дээрээ үрсэн өргөст хэмхээ нэмнэ.

Хэрэглэх заавар:

  • Үүнийгээ нүүрэндээ жигд тарааж түрхэнэ.
  • 15 минут байлгана.
  • Эцэст нь усаар угааж цэвэрлээрэй.

2. Нимбэгний маск

Орц:

  • Өндөгний цагаан – 1 ширхэг
  • Зөгийн бал – 1 халбага
  • Сүү – 1 халбага
  • Нимбэгний шүүс – 1 халбага

Бэлтгэх арга:

  • Өндөгний цагаанаа сайтар хутгана.
  • Өндгөн дээрээ үлдсэн орцнуудаа нэмж хутгаарай.
  • Хэрэв маск хэтэрхий шингэн байвал нухаж, бэлтгэсэн овъёос нэмж болох юм.

Хэрэглэх заавар:

  • Нүүрэндээ тарааж тавиад, 15 минут байлгаарай.
  • Маскаа арилгахдаа бүлээн алчуураар нүүрээ арчина.
  • Дараа нь нүүрээ “алтан товч цэцэг”-тэй усанд угаагаарай.

3. Овъёостой маск

Орц:

  • Овъёос – 1 халбага
  • Оливын тос – 1 халбага
  • Исгэлэн ногоон алим – 1 ширхэг
  • Зөгийн бал – 1 халбага
  • Тараг – 2 халбага
  • Нимбэг – 1 ширхэг

Бэлтгэх арга:

  • Овъёосоо блендэрт хийж, нунтаг болгоно.
  • Алимаа үрж бэлтгээрэй.
  • Гурван аяга бэлтгэж, эхний аягандаа нунтаг овъёос, оливын тосоо хийнэ, хоёр дахь аяганд үрсэн алим, зөгийн балаа хийнэ, гурав дахь аяганд тараг болон нимбэгний шүүсээ хийж, хооронд нь холиорой.

Хэрэглэх заавар:

  • Маскнуудаа багсаар түрхэхэд тохиромжтой.
  • Эхлээд нүүрээ угаагаад эхний аяган дахь оливын тос, овъёостой маскаа түрхэж, хатаана.
  • Дараа нь хоёр дахь аяганд байгаа үрсэн алим, зөгийн балтай маскаа давхарлаж түрхээд 5 минут байлгаарай.
  • Эцэст нь сүүлийн аяганд байгаа тараг, нимбэгтэй маскаа нэмж түрхэнэ.
  • Ингээд ахин 5 минут хүлээсний дараа нүүрээ усаар угааж цэвэрлээрэй.

4. Куркуматай маск

Орц:

  • Нунтаг куркума – 1/4 халбага
  • Авокадо – 1 халбага
  • Тараг – 1 халбага

Бэлтгэх арга:

  • Авокадог сэрээгээр нухаж, блендэрт хийж, нухаш болгоорой.
  • Нухсан авокадог куркума болон тарагтай хольж хутгана.

Хэрэглэх заавар:

  • Маскаа нүүрэндээ тарааж нимгэн түрхэнэ.
  • 5 минут байлгасны дараа усаар цэвэрлэж угаагаарай.

Зөвлөгөө:

Таргаа сонгохдоо сайтар анхаараарай. Ямар нэгэн чихэр, амтлагчгүй таргийг сонгох хэрэгтэй. Эс бөгөөс энэ нь нүүрэнд харшил үзүүлж магадгүй юм.
Маскаа нүүрэндээ түрхэхдээ муу цамц өмсөөрэй. Учир нь куркуматай маскыг хувцсан дээрээ асгасан тохиолдолд толбо нь арилахгүй аж.

5. Шоколад, овъёостой маск

Орц:

  • Нунтаг какао – 1/3 аяга
  • Зөгийн бал – 1/4 аяга
  • Крем – 2 халбага
  • Нунтаг овъёос – 3 халбага

Бэлтгэх арга:

  • Овъёосоо блендэрт хийж, нунтаг болгоно. Үүнийгээ бүх орцтойгоо нийлүүлж, хутгаарай.

Хэрэглэх заавар:

  • Маскаа хуруугаараа тарааж түрхэнэ.
  • Арьсаа зөөлөн илж, массаж хийгээрэй.
  • 15-20 минут байлгаж, тайван хэвтэх хэрэгтэй.
  • Эцэст нь нүүрээ усаар угаана.

6. Маск түрхэхэд хэрэг болох зөвлөмж

  • Маскаа нүүрэндээ түрхэхээс өмнө таны арьсанд харшил өгөх эсэхийг шалгаж үзээрэй. Ингэхдээ тохой хэсэгтээ маскаа түрхэж, 15 минут байлгана. Хэрэв ямар нэгэн өөрчлөлт гарахгүй, загатнахгүй бол нүүрэндээ түрхэж болох аж.
  • Нүүрээ сайтар цэвэрлэсний дараа маскаа түрхэнэ.
  • Маск бэлтгэхэд орох орцнууд шинэхэн байх ёстойг анхаараарай.
  • Маскаа түрхэхдээ эрүүнээс эхэлж, дух хүртлээ түрхэнэ. Та зурагт үзүүлсэнтэй адил чиглэлээр маскаа түрхэж, тараагаарай.
  • Нүд болон уруулын ойролцоо маскаа түрхэхдээ болгоомжтой байгаарай. Маскаа түрхсэний дараа нүдээ аньж хэвтэж болох бөгөөд орой унтахаасаа өмнө хэрэглэхэд хамгийн тохиромжтой.
  • Хэт их маск түрхэхээс татгалзаарай. Хэрэв нүүр тань загатнах юм уу эсвэл халуу оргиод байвал яаралтай нүүрээ угаагаарай.
  • Маскаа зөвхөн усаар угааж арилгана. Хэрэв та тослог арьстай бол халуун бүлээн уснаас татгалзаж хүйтэн усаар нүүрээ угаагаарай. Харин хуурай арьстай хүмүүсийн тухайд бүлээн усаар угааж болно. Хамгийн гол нь нүүрээ угаасны дараа чийгшүүлэгч тос түрхэхээ мартуузай.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!