Охид бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг булаасан дуучин “Seryoja” буюу Ц.Мөнхбаяр

2007 оноос эхлэн АНУ-д суралцахын хажуугаар хүсэл сонирхолдоо хөтлөгдөн хип-хоп дуу хөгжим туурвиж эхэлсэн уран бүтээлч бол “Seryoja” буюу Ц.Мөнхбаяр юм. Түүний гаргасан дуу бүр нь хит болдог гэхэд хилсдэхгүй. Эдгээрээс дурдвал Адармаа, Мөнх Гуниг, Pretty Lady, Мангар, Чи Нэг Тийм, Echo, Амбуу, Эрмэгтэй, X зэрэг олон дуунууд бий. OCEAN GREY продакшны уран бүтээлч тэрээр бүрэн хэмжээний “Монхор Баатар” цомгоо энэ онд гаргаад байгаа билээ.

Ингээд олон охид бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг булааж “Crush” нь болоод байгаа түүний тухай сонирхолтой 10 баримтыг хүргэж байна.

БАРИМТ 1. Тэрбээр 1992 онд төрсөн.

БАРИМТ 2. 2007 оноос эхлэн АНУ-д суралцахын хажуугаар хүсэл сонирхолдоо хөтлөгдөн хип хоп дуу, хөгжим туурвиж эхэлжээ.

БАРИМТ 3. Тэрбээр хамгийн анха Serioz нэрээр уран бүтээл туурвиж эхэлсэн бөгөөд дуучин BX, Реппер Энэрэл болон Гантулга нартай хамтран гаргаж байсан Pretty Lady дуу тухайн жилдээ тэсрэлт хийж байсан билээ. Ингээд 2015 онд Seryoja нэрээр “Чи нэг тийм” гэсэн уран бүтээлээр нь хүмүүс илүүтэй мэдэх болсон юм. Мөн тухайн жил дуучин Укатай хамтарч гаргасан “Мангар” дуу нь үнэхээр өвөрмөц байж чадсан. Мэдээж “Адармаа”-г энд нэрлэхгүй өнгөрч яаж болох билээ.

БАРИМТ 4. Түүний хамгийн өндөр хандалттай дуу нь “Адармаа” бөгөөд Youtube дээр 7.9 сая үзэлттэй байна.

БАРИМТ 5. Харин 2018 онд тэрбээр “Echo”, “Guilty” зэрэг уран бүтээл гаргажээ. “Echo” дуугаа тус оны гуравдугаар сарын 1-нд цацсан бөгөөд өндөр хандалт авч байв.

БАРИМТ 6. Тэрбээр тодорхой хугацаанд урлагаас завсарлага авсан ч 2021 онд эргэн эрэлт хийсэн. Тухайлбал, тухайн жилийн “Playtime”-д “Адармаа” дуугаа дуулж, удаан хүлээсэн сонсогчдодоо гэнэтийн бэлэг барьсан юм.

БАРИМТ 7. Ийнхүү эргэн эрэлт хийж 2022 онд “Амбуу”, “Эрмэгтэй”, “Мөнх гуниг”, “Талх” зэрэг шинэ дуунуудаа цацаж уран бүтээлийн олз омог дүүрэн яваа.

БАРИМТ 8. Тэрбээр анхны цомог болох “Монхор Баатар” цомгоо 2022 онд гаргаж, фенүүддээ бэлэг барьсан юм. Энэхүү цомог нь 20 гаруй дуутай.

БАРИМТ 9. Түүний хамгийн алдартай таван дууг танилцуулбал “Адармаа”, “Мөнх гуниг”, “Мангар”, “Амбуу”, “Чи нэг тийм” дуунууд багтана.

БАРИМТ 10. Түүний өндөр 178см.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!