Гадаадад байгаа монголчууд жил бүр хэдэн ТӨГРӨГ нутаг руугаа шилжүүлдэг вэ?

Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар гадаадад байгаа монголчууд 2020 онд 234.4 сая ам.долларыг нутаг руугаа шилжүүлсэн байна. Энэ нь 2019 онтой харьцуулахад 12.1 сая доллар буюу 2.15 % буурсан дүн юм.

Дэлхийн банк энэхүү судалгаандаа 1998 оноос хойших үзүүлэлтүүдийг харьцуулан харуулжээ.

Эх сурвалж: Дэлхийн банк

2000 онд шилжүүлсэн мөнгө 1.1 сая доллар

2010 шилжүүлсэн мөнгө 266.2 сая доллар

2011 шилжүүлсэн мөнгө 249.6 сая доллар

2012 шилжүүлсэн мөнгө 323.8 сая доллар

2013 шилжүүлсэн мөнгө 257.1 сая доллар

2014 шилжүүлсэн мөнгө 255.1 сая доллар

2015 шилжүүлсэн мөнгө 260.9 сая доллар

2016 шилжүүлсэн мөнгө 259.8 сая доллар

2017 шилжүүлсэн мөнгө 273.3 сая доллар

2018 шилжүүлсэн мөнгө 440.5 сая доллар

2019 шилжүүлсэн мөнгө 560.9 сая доллар

2020 шилжүүлсэн мөнгө 548.8 сая долларыг тус тус шилжүүлжээ.

Гадаад харилцааны яамны судалгаагаар дэлхийн 80 гаруй улсад 190 орчим мянган монгол иргэн оршин сууж байна. Харин тэдгээр иргэний гэр бүл рүүгээ шилжүүлсэн мөнгөний хэмжээ ийнхүү $574.4 сая буюу ДНБ-ий 4.1%-тай тэнцэж байна. Энэ нь 2019 оны арванхоёрдугаар сарын Монголбанкны албан ханш буюу 2,715.22 төгрөгөөр тооцоход ойролцоогоор 1.6 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа юм.

Монгол Улсын нийт татварын орлого ₮9.7 их наяд байгаагаас 65.3 хувийг ТОП 100 ААН бүрдүүлдэг. Тэгвэл гадаадад байгаа монголчуудын шилжүүлсэн мөнгөний хэмжээ нийт татварын орлогын 16.6%-тай тэнцэж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!