Бидний биед чимээгүй аюул учруулж байдаг хүмүүсийн хамгийн ихээр хийдэг үйлдлүүд
Бидний бие бол яг л цагийн хуваарийн дагуу ягштал ажилладаг машин л гэсэн үг. Харин бид өөрсдийн мэдэлгүй буруу үйлдлүүд хийж, эрүүл мэндээ аюулд оруулж, сөрөг үр дагаварт хүргэдэг байна. Тиймээс өнөөдөр та бүхэндээ онцгойлон бие махбодийг гэмтээж байдаг үйлдлүүдийг танилцуулахаар бэлтгэлээ.
Баруун талаараа унтах
Хүмүүсийн ихэнх нь хажуу талаараа харж унтах дуртай байдаг. Харин баруун талаараа харж унтах нь хоол боловсруулах тогтолцооны үйл ажиллагааг алдагдуулж, цээж хорсох, зүрх өвдөх зэрэг шинж тэмдэгт хүргэдэг байна.
Бидний ходоод биеийн зүүн талд байрладаг тул зүүн талаараа унтах нь ходоод, улаан хоолой хооронд булчинг холбоход хялбар болгодог бөгөөд энэ нь хүчиллэг рефлюксийг хянахад тусалдаг. Тиймээс одооноос баруун талаараа биш, зүүн талаараа харж унтаж байгаарай.
Машины үнсийг арилгах
Машины үнсийг арчиж, зүлгэвэл химийн хорт бодис ялгарч, машины будаг гэмтэх аюултай. Үүнээс сэргийлэхийн тулд урт иштэй машины тоос сорогчоор үнсийг соруулж аваарай. Ингэснээр машины будгийг халцалж муухай болгохгүйгээр үнсийг цэвэрлэж болох юм.
Хоол идэхийн өмнө болон дараа нь гараа бактерийн эсрэг салфеткаар арчих
Бактерийн эсрэг салфеткагийн хэрэглээ нэмэгдэж байна. Гэсэн хэдий ч 60 секундын турш савантай усаар угаах уламжлалт аргыг сонгохыг зөвлөж байна. Учир нь тус төрлийн салфетка нь гаранд наалдсан бактерийг бүрэн арилгаж устгадаггүй бөгөөд спиртны агууламжтай тул арьсыг цочроодог.
Утсаа урд халаасандаа хийх
Гар утсаа өмднийхөө урд халаасанд хийж авч явах нь нөхөн үржихүйн системд сөргөөр нөлөөлөх аюултай аж. Эрчүүд утсаа урд халаасандаа хийх нь эр бэлгийн эсийн чанар, тоо хэмжээнд нөлөөлдөг болохыг тогтоожээ.
Өглөө эрт кофе уух
Бидний ихэнх нь өглөө хамгийн түрүүнд нэг аяга кофе уудаг. Гэсэн ч өглөөний цагаар хүний бие кортизол дааврыг их хэмжээгээр ялгаруулдаг тул тухайн үед кофе уух нь тун аюултай. Бидний бие кортизол их хэмжээгээр үйлдвэрлэж байх үед кофе уух нь стрессийн дааврын түвшинг нэмэгдүүлж, улмаар эрүүл мэндийн бусад асуудалд хүргэдэг.
Кортизолын хэмжээ өдөрт 3 удаа өндөр байдаг тул кофейныг өглөөний 10-аас үд дунд, 14 цагийн хооронд мөн оройн 5 цагт хэрэглэх хэрэгтэй.