Сүүлийн үед шуугиан тариад байгаа мисс хосууд: Тэд гэрлэлтээ зарлаж, инстаграмыг дэлбэллээ

Миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор ирсэн 2 эмэгтэй өрсөлдөгч байх ёстой байсан ч эцэст нь найзалж, улмаар хосууд болжээ. Тэдний хайрын түүх шүтэн бишрэгчдэд нь хүртэл гэнэтийн бэлэг болсон тул та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ.

Мариана Варела нь 2020 онд Аргентины миссээр шалгарахдаа 24 настай байсан бөгөөд сэтгүүлч мэргэжилтэй. Хүний эрхийн дуу хоолой болж, цөөнхийн эрх ашгийг хамгаалах, тэгш эрхийн төлөө идэвхтэй тэмцэгч юм.

Фабиола Валентин 21 настайдаа 2020 оны Пуэрто Рикогийн миссээр шалгарсан бөгөөд сэтгүүл зүйн ангид суралцдаг байв.

Хосууд 2020 онд Тайланд улсад болсон Miss Grand International тэмцээний үеэр танилцжээ. Үзэсгэлэнт миссүүд шилдэг 10-т шалгарч, тэр үеэс дотно харилцаатай болсон аж.  Тэд тэмцээний дараа тус тусын улс руугаа буцсан ч, интернэтээр холбогдож, харилцах болсон байна. Багагүй хугацаанд утсаар ярьж харилцаж байсан бүсгүйчүүд бие биенээ их санаж үгүйлсээр уулзаж буй бичлэгээ сошиалд цацаж, харилцаагаа анх удаа дэлгэсэн.

Тэд өөрсдийн болзоо, аялал, амралт зэргийн үеэр хийсэн зураг бичлэгүүдээ эвлүүлж, сэтгэл хөдөлгөм бичлэг болгож, гэрлэж байгаагаа сошиалд зарласан байна.

Тэдний дагагчид хосуудад баяр хүргэж, ингэж зоригтойгоор зарлаж байгаагаар нь бахархаж байгаагаа илэрхийлж байв. Зүс царай, бие галбир төгс, нэмээд өндөр боловсрол, өөртөө итгэх итгэл, алдар хүнд гээд дутах зүйлгүй бүсгүйчүүд нэгдэж, нэгэн гэр бүлийг үүсгэж байгаад баяр хүргэх болон багагүй атаархах хүмүүс цөөнгүй байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!