Хятад тогоочийн жор: Гурил махны орцтой хамгийн амттай хоол

Шинэлэг амт, сонирхолтой хоол турших дуртай л биз дээ? Энэ удаад та бүхэндээ бидний сайн мэдэх пирошкиг арай өөр маягаар, өөр амттайгаар хийх нэгэн жорыг хүргэхээр бэлтгэлээ.

Орц:

  • Гурил – 750 гр
  • Давс – 1.5 халбага
  • Масло – 300 гр
  • Сонгино – 4 ширхэг
  • Сүүн крем – 200 гр
  • Төмс – 3 ширхэг
  • Хөөлгөгч – 1.5 амны халбага
  • Татсан мах – 400 гр
  • Өндөг – 3 ширхэг

Хийх арга:

Саванд гурилаа хийж дээр нь маслоо нэмээрэй. Нэг амны халбага давс, хөөлгөгчөө сүүн крем дээрээ хийж хутгана. Өндгөө хагалж, сүүн крем дээрээ хийх бөгөөд нэг өндөгний шарыг салгаж авч үлдээрэй. Бид үүнийг сүүлд ашиглах болно. Хутгаж бэлтгэсэн сүүн кремээ гурилан дээрээ хийж гурилаа зуурна. Гараараа сайтар нухаж эвэнд оруулаад, гурилтай саваа хүнсний скочоор ороож, хөргөгчинд хийж 15 минут амраагаарай.

Энэ хооронд төмсөө хальсалж, шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчинэ. Сонгиноо мөн жижиглэн хэрчээд татсан махан дээрээ төмсний хамт хийж хутгана. Давс болон бусад амтлагч хийж өөрийн мэдрэмжээр амтлаарай.

Амраасан гурилаа гаргаж ижил тэнцүү хоёр хэсэгт хувааж, элдэнэ. Ингэхдээ үүнийгээ шарах шүүгээний тавцанд тааруулаарай. Шарах шүүгээний тавцан дээр калькин цаас дэвсэж, дээр нь элдсэн гурилаа тавьна.

Базаж бэлтгэсэн махаа 12 хэсэгт хувааж, жижиг аяганд хийж үүнийгээ гурилан дээрээ бага зэргийн зайтай хэвлэж тавиарай. Бүх махаа ингэж тавьж дууссаны дараа үлдсэн нэг гурилаараа хучиж өгнө.

Хуруугаараа мах тавигдсан хэсгүүдийг тойруулан дарж, 12 хэсэгт хуваана. Үүн дээрээ өмнө салгаж авсан өндөгний шараа жигд тараан түрхэнэ. Дээгүүр нь гүнжидийн үр цацаж өгөөрэй. Ингээд урьдчилан халаасан шарах шүүгээнд хоолоо хийж, 180 хэмд 35 минут жигнэж болгоорой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!