Шаварт гацсан зааны тугалыг татаж гаргасан охин: Тэдний бичлэг интернэтэд шуугиан тарьж байна

Энэ дэлхий дээр зөвхөн хүмүүс аж төрөн амьдардаггүй. Олон зуун мянган төрөл зүйлийн амьтад бидэнтэй хамт дэлхий дээр оршдог билээ. Тиймээс амьд амьтад, ургамал бүхнийг хүнтэй нэгэн адил хайрлаж, халамжлах хэрэгтэй биш гэж үү? Өнөөдөр та бүхэндээ яг л үүнийг баталсан гайхалтай түүхийг хуваалцахаар бэлтгэлээ.

Өнгөрөгч долоо хоногт нэгэн охин зааны бяцхан тугалыг шуудуунаас гаргахад тусалж буй бичлэг интернэтэд таржээ. Асфальтан замны хажуугийн шавар руу унасан зааны тугал өөрөө гарах гэж хичээсэн ч чадалгүй дэмий л зогсоно. Үүнийг олж харсан охин эргэлзэх зүйлгүй зааны тугалд туслахаар шийдэж, тэр том амьтны наана цаана нь гарч татах гэж оролдох аж.

Тус бичлэг ердөө л 36 секундын урттай боловч олон зүйлийг харуулж бас ойлгуулах аж. Охин түүнд тусалж, татаж, түлхэж өгснөөр эцэст нь зааны тугал шаварнаас гарч чадав. Хамгийн гайхалтай нь бяцхан тугал өөрт нь тусалсан охинд талархлаа илэрхийлж буй мэт мэхийн ёсолж харагдана.

Тус бичлэгийг хэдэн зуун мянган хүн үзэж, 10 орчим мянган лайк цуглуулжээ. Хүн бүр л охин заан хоёрын өхөөрдөм харилцааг бишэрч, хайрлаж байхад зарим хүмүүс бичлэг хийж байгаа хүн ямар ч тусламж үзүүлэхгүй харж зогссонг гайхаж багагүй шүүмжлээд амжив.

Ямартай ч бид нэг дэлхий дээр амьдарч байгаа. Энэ гараг зөвхөн хүмүүсийнх нь биш учраас амьтдыг ч бас хайрлаж байгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!