Амьсгаагаа 13 минут хүртэл түгжиж, далайд шумбаж чаддаг онцгой чадвартай овгийнхон

Та усан доор хэдэн минут байж чадах вэ? Ямар ч хүн байлаа гэсэн 1-2 минутаас хэтрэхгүй болов уу. Тэгвэл “Далайн нүүдэлчид” хэмээн алдаршсан Азийн Бажау угсаатны хүмүүс далайд 61 метрийн гүнд 13 минут хүртэл амьсгалаа түгжиж чаддаг гэдгээрээ алдартай. Өнөөдөр хамтдаа тэдэнтэй танилцацгаая.

Бажау овог

Бажау бол Малайз, Индонез, Филиппиний эрэгт олон зууны турш дуу хөгжим, баяр наадам халгин цалгиж амьдарч ирсэн хүмүүс юм. Тэд түүхийн ихэнх хугацаанд далайд нүүдэллэж ирсэн бөгөөд Бажаучууд өнөөг хүртэл тэр л хэв маягаараа амьдарч байгаа нь “Далайн нүүдэлчид” гэж нэрлэгдэхэд хүргэжээ.

Олон зуун жилийн турш энэ угсаатны бүлэг далайд амьдарч ирсэн.

Загас болон бусад далайн амьтдыг хоол хүнсэндээ хэрэглэхийн тулд Бажаучууд бага байхаасаа сэлж, шумбаж сурч эхэлдэг. Тэд өдөрт 6-10 цагийг усанд өнгөрөөдөг. Өнөө үед загас, далайн амьтдын тоо толгой цөөрч байгаа учраас хүмүүс хэрэглээгээ хангахын тулд 20 жилийн өмнөхөөс хамаагүй илүү хугацааг усан дор өнгөрүүлэх шаардлагатай болсон.

Тэдний биеийн бүтэц биднийхээс өөр

Тэднийг усан дор хэрхэн ийм удаан амьсгалаа барьж чаддагийг илрүүлэх гэсэн судалгаа “The Cell” сэтгүүлд 2018 онд нийтлэгдэж байжээ. Тус судалгаагаар бол Бажау хүмүүсийн ДНХ-д үүссэн мутаци тэдэнд усан дотор дасан зохицоход тус болдог аж. Тэрхүү мутаци нь Бажаучуудын дэлүүг энгийн хүмүүсээс илүү том болгож, амьсгалаа удаан барих боломжтой болгосон байна.

Тэд өөрсдийн арга техникийг ашигладаг

Тэд хэдэн арван метрийн гүнд шумбаж, загас агнадаг. Харин ингэхдээ ямар нэгэн орчин үеийн техник технологи ашигладаггүй бөгөөд өөрсдийн хэдэн зууны турш ашигласаар ирсэн аргад найддаг байна. Гараар хийсэн модон шил, жингээ тохируулах, амьсгалаа зөв хуваарилах гэх мэт аргууд нь тэднийг өнөө хүртэл асуудалгүй загас агнуур хийж, далайд шумбаж амьдрахад тусалдаг аж.

Далай бол тэдний гэр

Тэд хэдэн мянган жилийн турш усан онгоцонд амьдарч, зүүн өмнөд Азийн тэнгисээр нэг газраас нөгөө тийш нүүж, хуурай газар хөл тавих нь ховор. Тиймээс хэрэгцээтэй бүхнээ далайгаас авдаг. Тийм ч учраас далай бол гарцаагүй тэдний гэр.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!