Жимстэй амттан хийж сурцгаая: Баярын ширээг хамгийн гоёор чимнэ

Баярын ширээг чимэх нэгэн тансаг амттаны жорыг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. Хүүхдүүд ч мөн амтархан иддэг тул зав гаргаад хийгээд үзээрэй.

Сүү юмуу жимсний шүүс сонгоод амталгаагаараа сахар юмуу зөгийн бал хийгээд хайлуулаад нилээн сайн халаана. Дээрээс нь агар агараа бага багаар хийгээд маш сайн хутгаж,  михердээд 5 минут орчим зөөлөн буцалгана.

Хөргөөх бэхжүүлэх савандаа (эргээд хурдан ховхрох сав байх хэрэгтэй ) хүссэн жимс амттанаа арилгаж цэвэрлэж хийгээд бэлтгэсэн халуун шингэнээ зөөлөн жимсээ хөдөлгөхгүйгээр асгана. Өрөөний хэмд бүрэн хөргөөд хөргөгчинд хийгээд 3, 4 цаг бэхжүүлээд гаргаад хүссэнээрээ зүсээд идээрэй.

Баяр ёслол шинэ жил, сэвлэг үргээх ёслол гээд баярын ширээг чимэх хамгийн гоё амттан. Сүү, жимсний шүүс, дотор орох жимсүүдийг өөрийн хүссэнээ сонгоод баяжуулаад хэрэглэж болно. Мөн хэлбэр дүрсийг бас хүссэнээрээ өөрчилж хийж болно.

Эх сурвалж: Jargalmaa Batsuuri 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!