Охиныхоо найз шиг харагддаг 45 настай бүсгүй: Хэн нь ээж нь болохыг хэн ч хэлж чадахгүй

Хүмүүс залуухан харагдахын тулд гоо сайхны эмнэлэг рүү, гоо сайхны салон руу, гоо сайхны дэлгүүр рүү явцгаадаг. Залуухан төрхний төлөө байдаг бүх мөнгөө зориулахад ч бэлэн хүмүүс байх бол, эсрэгээрээ төрөлхийн овор багатай, үргэлжид төгс төрхтэй харагддаг хүмүүс гэж бий. Магадгүй тэдний генэнд ямар нэгэн өвөрмөц содон зүйл байдаг бололтой.

Манай өнөөдрийн нийтлэлийн баатар бол 45 настай ч, охин шигээ л залуухан харагддаг Жолин Диаз гэх бүсгүй юм. Түүний тухай илүү ихийг олж мэдэцгээе.

Ээж, охин хоёр ихрүүд шиг л харагддаг

45 настай Жолин Диаз болон түүний 22 настай охин Мэйлани Паркс нар үзэсгэлэн төгс бүсгүйчүүд. Тэдний инстаграм хуудаснаа нийтэлсэн зургууд олныг гайхшруулж, охин ээж гэж хэлэхээргүй од найзууд шиг л байна гэх сэтгэгдлүүдээр дүүрчээ.

Охин Мэйланиг бага байхаас л хүмүүс бүгд л ээжийг нь эгч нь юмуу гэж асуудаг байсан бол одоо найз чинь уу гэж асуудаг болсон гэнэ. Охин том болж нас ахиж, өөрчлөгдөж байхад ээж нь яг хэвээрээ байгаа нь түүнийг гайхшруулдаг болохыг инстаграм хуудсаараа дамжуулан хуваалцаж байжээ.

Жолины залуу төрх заримдаа түүнд төвөгтэй байдал учруулдаг

Жолин Диаз ахлах сургуулийн багшаар ажилладаг байсан бөгөөд 10 настайдаа Калифорни руу нүүсэн. Тэрээр нөхрөөсөө салж, охиноо ганцаараа өсгөсөн төдийгүй тэр цагаас хойш ганц бие байгаа юм.

Түүнийг залуус маш их өдөж хоргоодог гэх төдийгүй болзооны аппликейшнд түүний зургууд ихээр ашиглаж, бүсгүйг энгэр султай нэгэн мэтээр харагдуулах нь их гэнэ. Тиймдээ ч түүний инстаграм хуудсыг дагагчид өөрийг чинь болзооны аппликейшн дээрээс харсан, эрчүүдийг тэгж их хүсдэг хэрэг үү, аппликейшн ашиглахгүйгээр болзож чаддаггүй юмуу гэхчлэн таагүй асуулт ихээр асуудаг аж. Мэдээж 600 мянга орчим дагагчтай од бүсгүй хэл аманд их өртөх нь гарцаагүй.

Ээж охин хоёрын дулаахан харилцаа

Тэд хоёулаа ганц бие учраас дотно найзууд шиг л байдаг. Хамтдаа дэлгүүр хэсч, амттай хоол идээд, давхар болзоонд ч явж байсан удаатай гэнэ. Тэдний харилцаа ямар ч ээж охиноос илүү бат бөх бөгөөд нэг нэгнийхэ хамгийн дотно найз юм.

Жолин Диаз залуу төрхөө хадгалах гэж ямар нэгэн мэс ажилбар хийлгэж байсан удаагүй. Зөвхөн өөрт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн ашигладаг төдийгүй эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөнийг чухалдаг байна. Үүний үр дүнд сайхан бие галбир, эрүүл гэрэлтсэн төрхтэй байдаг аж.

Түүний залуу төрх нь удамшлын гэж хэлдэг бөгөөд ээж нь ч мөн залуухан харагддаг байсан талаар дурсжээ. Тэгэхээр түүний охин ч бас энэ төрхөөрөө гацаж, 20 жилийн дараа ч ийм л хөөрхөн хэвээрээ байх болов уу.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!