Хамгийн хурдан бас хамгийн амттай салат: Таны бие талархах болно

Бид идэж буй хоол хүнснээсээ биед хэрэгцээтэй амин дэм, уураг зэргийг авдаг. Та юу идэж байна таны бие тийм л байна гэсэн үг. Тиймээс аль болох эрүүл мэндэд хэрэгцээтэй ногоо түлхүү идээрэй. Өнөөдөр та бүхэндээ амттай ногооны салат хийх шинэхэн жорыг хүргэж байна.

Орц:

  • Лууван – 2 ширхэг
  • Ногоон сонгино – 2 ширхэг
  • Сонгино – 2 ширхэг
  • Хар перец – нэг чимх
  • Ургамлын тос – 3 халбага
  •  Даршилсан өргөст хэмх – 3 ширхэг
  • Лаазалсан шош

Хийх арга:

Луувангаа хальсалж үрэгчээр үрнэ. Сонгиноо нимгэн хэрчиж луувантайгаа хольно. Хайруулын тавгандаа багахан тос хийж халаагаад лууван, сонгиноо хийж 2 минут хуурна. Дээр нь перецээ нэмж хутгаад хайруулын тавганаас гаргаарай.

Даршилсан өргөст хэмхээ урт нарийн хэлбэртэй хэрчиж саванд хийгээд дээр нь хуурсан ногоогоо хийнэ. Ногоон сонгиноо мөн хэрчиж нэмнэ.

Хамгийн сүүлд лаазалсан шошоо нэмж хутгаад л ногооны салат бэлэн болох юм. Элдэв янзын хольц амтлагчгүй эрүүл салатаар эрүүл мэндээ дэмжээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!