Камертон хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ: Хэрвээ энэ хүнд зүрх хэрэг болвол найз нь өгөхөд бэлэн шүү
Өнөөдөр төрийн соёрхолт дуучин Д.Болдын төрсөн өдөр тохиож байгаа бөгөөд Камертон хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа дамжуулан найздаа зориулж ийн бичжээ.
Тэрээр: “1 мэдэгдэл гаргая. Камертон хамтлагийн ахлагч Д.Болдын тухай. Би 1 их Болдынхоо тухай яриад бичээд байдаггүй одоо хэлиййй. Манай Болд маань хар багаасаа л олны анхаарлыг татсан ганган нямбай, хиртэй, үрчинхий хувцастай явж байхыг нь харсан хүн байхгүй байх бас их дуу цөөтэй сурлагадаа сайн хүүхэд байлаа. Магадгүй удам угсаа нь нөлөөлдөг байх.
Бурхан минь цаад чинь бараг алтан ургын хүн байж магадгүй шүү. Ер нь бол тайж гаралтай хүн шүү дээ. Хүмүүс яагаад Болдоог хамтлагийн ахлагч болгосон юм гэж дандаа асуудаг. Болдоог одоо ингээд харж байхад их хүн чанартай их тусархуу хүний төлөө төрсөн юм шиг бараг л худалч хүнд бол зүрхээ өгч магадгүй хүн гэж би боддог.
Үнэн худлын энэ хорвоо дээр Болдоос өөр хүн байсан бол мэдэхгүй ээ яаж ч явах байсан юм бүү мэд би лав чадахгүй байх. Яг би бол Болдыгоо ховорхон төрөх авьяастан гэж хүндэлж биширч хайрлаж явдаг. Энэ хүн бидний зүрх сэтгэлийг үргэлж цэвэр ариун баяр баясгалантай сайхан дурсамжтай байх сайхан ертөнцийн төлөө бүхий л амьдралаа зориулж яваа хүндээ.
Хэрвээ энэ хүнд зүрх хэрэг болвол найз нь өгөхөд бэлэн шүү. Найз нь чамд ийм л их хайртай болжээ. За жаахан Сүлдээгээ дуурайгаад эмоорчлоо. Болдынхоо ЭЭЖ ЦЭЦЭГЭЭ эгчдээ баярын мэнд хүргэе гэр бүл үр хүүхдүүдэд нь эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. Болдоодоо төрсөн өдрийн баярын мэндийг хүргэе” гэсэн байна.