Илон Маскын хоёр хүүхдийг төрүүлсэн дуучин Греймс бол дэлхийн хамгийн өвөрмөц ээж

Өвөрмөц загварын мэдрэмж, хөгжмийн хэв маягаараа байнга шуугиан тарьдаг дуучин Граймс хоёр хүүхдийн ээж болоод байгаа билээ. Тэрээр шүтэн бишрэгчдэдээ гэр бүлийнхээ тухай, ээж байх нь түүнд ямар өөрчлөлт авчирсан тухай, тэр дундаа энэ нь бүсгүйн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байгаа нээлттэй ярьсан бөгөөд хамгийн гол нь ээж гэдэг үгэнд таатай хандахгүй байгаагаа дурджээ.

Хүүхэд төрүүлэх түүний хувьд тун ч өвөрмөц туршлага болсон

2020 онд Илон Маск, Греймс нар анхны хүүхдээ өлгийдөж авсан бөгөөд X Æ A-Xii гэх нэрийг хайрласан. Дэлхийн хамгийн баян эрхэмтэй болзож, хамт амьдарч, хүүхдийг нь хүртэл гаргасан гэдгээрээ Греймс нэлээдгүй алдартай болж, олны анхааралд өртсөн. Бүсгүйн хувьд хүүхэд төрүүлснээр цоо шинээр ахин төрж буй мэт мэдрэмж төрсөн талаар хуваалцаж байсан билээ. Тэрээр тун ч өвөрмөц стильтэй гэдгээрээ алдартай бөгөөд нэг хэв маягт баригдах дургүй. Тийм ч утгаараа хүүхэд төрүүлж, амьдралдаа өөр нэгэн өөрчлөлтийг авчирсан нь түүнийг урлаг талаасаа улам бүр хөгжихөд тус болсон хэмээжээ.

Түүний өвөрмөц ээжийн амьдрал

2 настай хүү Х нь түүнийг “ээж” гэж дуудахын оронд “Клэр” гэж дууддаг. Хүүхдээрээ ээж гэж дуудуулахын оронд нэрээрээ дуудуулахыг илүүд үздэг төдийгүй хэзээ ч ээж нь гэж хэлдэггүй гэнэ. Яагаад ч юм түүнд ээж гэж дуудуулах, ээж нь гэж хэлэх хачин санагддаг тул өөрт бас хүүхдэдээ тухтай байхаар харьцдаг аж.

Тэдний дундаас төрсөн хоёр хүүхэд

Хосууд хүү X Æ A-Xii, охин Exa Dark Sideræl Musk-ийг хамт өсгөдөг боловч хайр дурлалын харилцаагаа эцэслэж хоёр тийш болцгоосон. Хосууд охиноо тээгч эхээр төрүүлсэн бөгөөд хүүгээ Х гэж дууддаг бол, охиноо Y гэж дууддаг байна.

Хосууд 2021 оны 9-р сард салснаа зарласан ч бие биедээ хайртай хэвээр гэнэ. Греймс энэ талаар “Бид салсан. Гэхдээ тэр миний хамгийн сайн найз бас амьдралын минь хайр. Бид биенээ бусдаас өөрөөр хайрладаг. Бидний дундаас гарсан хүүхдүүд ч байна. Нэгэндээ хувийн орон зайг нь өгч, санасан үедээ уулзаж, биенээ хайрладаг” хэмээжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!