Нас бол ердөө л пасспорт дээр бичигдсэн тоо гэдгийг баталсан 72 настай инфлюнсер

Ямар ч насны нийгмийн сүлжээний од болох боломжтой бөгөөд үүнийг Атланта хотын оршин суугч Кейко Гүнт нотолсон юм. Зоригтой хувцаслалт, галзуу бүжиг, сэтгэл хөдөлгөм бие галбир нь түүнийг инстаграм хуудаснаа 500,000 дагагчтай болоход хүргэжээ. Өдгөө 72 настай Кейко олон бүсгүйд урам зориг хайрлаж, эрч хүчтэй байхыг сануулдаг.

Тэрээр хэзээ ч өөрийгөө хөгширсөн гэж боддоггүй бөгөөд 20 настай охин шиг л хувцаслаж, бүжиглэж, ямагт эрч хүчтэй байдаг.

Түүний гоолиг бие галбир, эрч хүчтэй байдлын нууц нь дасгал хөдөлгөөн юм. Кейко өдөр бүр 2-3 цагийг гимнастик, балет, йог, бүжиг, дасгал хөдөлгөөнд зориулдаг байна. Үүний үр дүнд өнөөдөр ч гэсэн эрүүл, эрчтэй хэвээр байгаа юм.

72 настай Кейко Гист биеийн тамирын дасгалаас гадна эрүүл хооллолтын эрхэмлэдэг. Мөн бүхий л муу зуршлаас татгалзаж чадсан төдийгүй өөрийгөө улам бүр тордож, өөрийгөө хайрлаж амьдардаг болохоо онцолжээ.

Кейко гэрлэж байгаагүй, үр хүүхэдгүй. Түүний хувьд нэгдүгээрт өөрөө учраас бүхий л цаг хугацаа, эд хөрөнгөө зөвхөн өөрийн эрүүл мэнд, гадаад төрхөндөө зарцуулж ирсний үр дүнд өнөөдөр ингэж харагдаж байгаа юм. Түүний хэлснээр, 30 настайгаасаа эхлэн биеийн галбираа сайн хадгалах нь нэн тэргүүний зорилт байсаар ирсэн бөгөөд одоо ч хэвээр байна.

Кейко Гист видео бичлэгүүдээрээ эерэг зүйлсийг хуваалцаж, хөгшрөх нь аймшигтай биш гэдгийг өөрийн жишээн дээр нотолж байгаа хэдий ч түүнийг хэт тохиромжгүй хувцасладаг, галзуу эмэгтэй, зөнөсөн гэх мэтчилэн элдвээр доромжлох хүмүүс ч цөөнгүй.

Харин үүний хариулт болгож Кейко “Би эмээ биш. Би авч чадаж л байвал хүссэн хувцсаа авч өмсөнө. Тийм болохоор миний өмнөөс санаагаа чилээж, надад анхаарлаа хандуулах хэрэггүй” хэмээжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!