Ердийнхөөс хэд дахин илүү шүүслэг бас амттай котлет хийх жор

Өдөр бүр л нэгэн хэвийн хоолоо идсээр залхаж байна уу? Тэгвэл өнөөдөр арай өөр хоолоор гэр бүлийнхнээ дайлаарай. Хялбархан бас амттай учраас танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Орц:

  • Лууван – 1 ширхэг
  • Төмс – 1 ширхэг
  • Будаа – 100 гр
  • Сонгино – 1 ширхэг
  • Ногоон сонгино
  • Татсан үхрийн мах – 400 гр
  • Өндөг – 1 ширхэг
  • Сармис – 2 хумс
  • Хар перец, давс

Зуурмаг:

  • Өндөг – 2 ширхэг
  • Сүүн крем – 2 халбага
  • Давс – тал халбага
  • Сүү – 100 мл
  • Гурил – 120 гр

Хийх арга:

Лууван болон төмсөө хальсалж үрэгчээр үрнэ. Будаагаа усаар угааж авна. Лууван, төмс, будаа, өндөг, татсан сармис, хэрчсэн ногоон сонгино болон сонгиноо махан дээрээ хийнэ. Давс, перец зэргээр махаа амталж базаарай.

Өндөг, сүү, давс, сүүн крем, гурил зэргийг хольж зуурмаг бэлтгэнэ. Базсан махаа тэнцүү хэсгүүдэд хувааж, хавтгай котлет болгож бэлтгэнэ. Үүнийгээ эхлээд хуурай гуриланд өнхрүүлж, дараа нь зуурмагтаа дүрж аваарай.

Үүнийгээ калькин цаас дэвссэн шарах шүүгээний тавцан дээр өрж, 180 хэмд 30 минут жигнээрэй. Ингээд л таны амттайхан котлет бэлэн болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!