Хүнсний бүтээгдэхүүнийг шинэ хэвээр удаан хадгалах шинэлэг аргууд
Бид худалдан авсан жимс, ногоо, хүнсний бүтээгдэхүүнээ зориулалтын бус нөхцөлд хадгалдаг буруу зуршилтай. Үүнээс болж амархан муудаж, идэж хэрэглэх аргагүй болох аюултай байдаг. Ийм шалтгаанаар та бүхэндээ хүнсний бүтээгдэхүүнийг зөв хадгалах аргуудыг хүргэхээр бэлтгэлээ.
1. Аспарагус
Хадгалах хугацаа: ойролцоогоор 1 долоо хоног
Аспарагусыг шинээр нь хадгалахын тулд резинээр боож, ишийг нь устай саванд хийж, хөргөгчинд хадгалаарай.
Талх
Хадгалах хугацаа: 1 долоо хоног
Зүссэн талхны уутанд нэг иш селөдерей хийж амыг нь боогоорой. Селөдерей нь чийгийг шингээж, хөгц үүсэхээс сэргийлнэ.
Улаан буудайн гурил
Хадгалах хугацаа: 6 сар
Улаан буудайн гурилыг хорхой шавьжнаас сэргийлэхийн тулд 2-3 ширхэг хуурай лаврын навчтай хамт битүүмжилсэн саванд хадгална. Үүнийгээ шүүгээнд хийгээрэй.
Авокадо /Бүтэн/
Боловсорч гүйцэх хугацаа: 3-4 хоног
Гүйцэт болоогүй ногоон авокадог хөргөгчинд бүү хадгал, чийгшил нь хальсыг нь харлуулж, хөгц үүсгэдэг. Авокадогоо цаасан уутанд хийж, боловсорч гүйцэх хүртэл нь агуулахад сэрүүн газар хадгална.
Авокадо /Зүссэн/
Хадгалах хугацаа: 1-2 хоног, ойролцоогоор
Хуваасан буюу хэрчсэн авокадог хөргөгчинд хадгалахдаа тал сонгинотой хамт хуванцар саванд хийж таглана. Сонгино дахь ферментүүд нь жимсийг урт хугацаанд шинэ хэвээр байхад тусална.
Жигнэмэг
Хэрэглэх хугацаа: 2 долоо хоног
Жигнэсэн жигнэмэгийг зүссэн талхны хамт агаар нэвтрэхгүй шилэн саванд хийнэ. Энэ нь нэмэлт чийгийг шингээж, жигнэмэгийн шинэ хэвээр хадгалах болно.
Улаан лоолийн паста
Хөлдөөх хугацаа: 6 сар
Хэрэв таны хөргөгчинд задалсан улаан лоолийн паста байгаа бол долоо хоногийн дотор идэж дуусга. Эс бөгөөс идэхийн аргагүй болж муудна. Улаан лоолийн пастаг мөс хөлдөөгч саванд хувааж хийж эсвэл битүү амтай уутанд хийж хөлдөөж болно.
Бүтэн цагаан гаа
Хөргөгчинд хадгалах хугацаа: 3-4 долоо хоног
Цагаан гааны үндсийг хальстай нь шилэн саванд хийнэ. Үүнийг хүйтэн буцалсан усаар дүүргэж таглаад хөргөгчинд хадгална.