Үс уналтыг зогсоох шалгарсан аргууд

Ердийн үед хүн өдөрт 100 орчим үс унадаг. Гэхдээ таны үс үүнээс илүү ихээр унаж байгаа бол энэ нь шим тэжээлийн дутагдал, стресс эсвэл бусад хүчин зүйлээс шалтгаалж болно. Өнөөдөр бид үс уналтыг удаашруулах эсвэл зогсоохын тулд хийж болох хэд хэдэн аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ.

Илүү их уураг идээрэй

Үсний уутанцар нь ихэвчлэн кератин хэмээх уурагаас бүрддэг. Тиймээс уураг ихтэй хоол нь таны үсийг хамгаалж, бэхжүүлнэ.

✅ Өглөө болон өдрийн хоолондоо ойролцоогоор 120 гр уураг идэх хэрэгтэй.

✅ Сэвэг зарам, шар буурцаг, шош, үр, самар, өндөг, загас, вандуй, тахиа, цацагт хяруул зэрэг хүнснээс уураг авч болно.

Биотиныг илүү их хэрэглээрэй.

Биотин буюу витамин Н нь таны биеийн кератины бүтцийг сайжруулдаг. Ер нь өдөрт 30-100 мкг хүртэл биотиныг биедээ авах хэрэгтэй.

✅ Биотинээр баялаг хоол хүнс түлхүү идээрэй. Үүнд элэг, бөөр, өндөг, самар (бүйлс, газрын самар, самар гэх мэт), шар буурцаг болон бусад буурцагт ургамал, үр тариа, банана, цэцэгт байцаа, мөөг зэрэг багтана.

Үсээ зөв янзлах

Үсээ хэт чанга боож, сүлжиж болохгүй. Энэ нь хуйхыг сулруулж, үс унахад хүргэнэ. Мөн толгой хүндрүүлэх төрөл бүрийн тос, гель зэргийг үсэндээ түрхэх хэрэггүй. Оронд нь үсээ байгалиар нь сул тавьж байгаарай.

Үсний индүү хэрэглэхээс аль болох татгалз. Үсээ буржгар болгох хэрэгтэй байгаа бол индүүний оронд үс гэмтээхгүй төрөл бүрийн аргуудыг ашиглаж болно.

Үсээ чийгтэй, нойтон байхад нь самнаж болохгүй. Харин гүйцэт хатсаны дараа зөөлөн самнаж болно.

Үсэндээ эфирийн тос түрхэх

Cedarwood эфирийн тос нь таны хуйханд тос үүсгэдэг булчирхайг тэнцвэржүүлж үс уналтыг бууруулдаг. Мөн мөөгөнцөр, бактерийн эсрэг үйлчилгээтэй.

Хэдэн дусал хуш модны эфирийн тосыг 2 хоолны халбага жожоба тостой нэг аяганд хийж холино. Холимогийг хуруугаараа хуйханд түрхээд 10 минут байлгана. Үсээ ердийнхөөрөө угаана.

Сонгины маск

Сонгино нь фолийн хүчил, В, С, Е витамин, фосфор, цайр, кали, магни, каротин агуулдаг. Эдгээр бүх тэжээллэг бодисууд нь таны үсийг сэргээхэд тусална.

  • Сонгино үрж, шүүсийг нь шахаж авна.
  • Сонгины шүүсээ хуйхандаа түрхээрэй.
  • 20-30 минут байлгасны дараа маскаа угаана.
  • Процедурыг долоо хоногт хоёр удаа давтана.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!