Холливудын хувцасны дизайнеруудаас илүү шинэлэг сэтгэдэг, гарын ур дүйтэй эгэл бүсгүйчүүд

Уран гартай, мэдрэмж өндөртэй, хамгийн гол нь тууштай хөдөлмөрч бүсгүйчүүдийн өөртөө зориулж урласан гоёмсог даашинзнуудыг та бүхэндээ сонирхуулахаар бэлтгэлээ. Тэд алдартай брэндүүдийн урладаг даашинзаар ялгарах зүйлгүй, бүр илүү сэтгэлээ шингээж урласан тул яах аргагүй харц булаах аж.

1949/50 оны Dior цуглуулгын даашинзнууд надад таалагдсан учраас төстэйг оёж үзсэн юм.

Эл Фэннингийн гайхалтай даашинзнаас санаа авч төстэй байдлаар урласан.

Шинэ жилийн үдэшлэгт өмсөхөөр зориулж оёсон хувцас. Хүмүүс магтаалын үгс их хэлсэн шүү.

Найзынхаа хуримаар өмсөх даашинз байхгүй бас худалдаж авах хангалттай мөнгө ч байгаагүй. Байсан мөнгөөрөө материал худалдаж аваад ийм даашинз оёж өмссөн.

Ханцуй нь салдаг солонгон хүрэм

Энэ даашинзаа би далайн охин гэж нэрлэсэн.

Классик даашинз оёхыг хүссэн. Ханцуй хэтэрхий цулгуй санагдаад багахан гоёчихсон.

Галт шувуу шувуунаас санаа авч урласан даашинзаараа тэмцээнд оролцсон.

Нэгэн хэвийн зүйлд дургүй. Тийм болохоор үргэлж өвөрмөц содон зүйлс урладаг.

Төгсөлтийн баяраар өмсөх даашинзаа би өөрөө оёсон.

“Бяцхан лусын дагина” киноны Урсулагийн тэмтрүүлүүд

“Би Game of Thrones киноны Санса Старкын өмсдөгтэй ижил даашинз оёсон. Маш их хөдөлмөр бас цаг хугацаа орсон шүү.

Гэрэлтэйд бас харанхуйд өөр өөрөөр харагддаг даашинз

Ямар ч шалтгаангүйгээр хөгжөөн дэмжигчдийн хувцас хийсэн

60-аад оны хэв маягтай галактикийн хувцас

Гараар оёсон 284 торгон сарнай

Найз маань Бэллийн даашинзыг дахин бүтээсэн юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!