Хүн бүрт гарцаагүй таалагдах шинэ жилийн бэлгийн санаанууд
Шинэ жилийн үдэш бид гэр бүл, найз нөхөддөө олон тооны бэлэг худалдаж авах шаардлагатай болдог. Хүн бүрт таалагдах бэлэг сонгох нь тийм ч амар ажил биш. Тэгвэл хүн бүрт хэрэгцээтэй цөөн хэдэн бэлэг байдгийг та бүхэндээ сануулж, танилцуулж байна.
Дулаан оймс
Өвлийн улиралд дулаан оймс шиг хэрэгтэй зүйл хаана байх билээ. Сүүлийн үед өхөөрдөм зурагтай, гоёмсог загвартай, өнгө өнгийн гээд төрөл бүрийн оймснууд гарч ирсэн. Та тэндээс хайртай хүмүүстээ тохирохыг сонгож, хөөрхөн савлаж уутлаад бэлэглэж болох юм.
Халуунаа барьдаг сав
Хүн бүрт таалагдах өөр нэгэн бэлэг бол халуунаа барьдаг сав юм. Халуун кофе цайгаа савандаа хийгээд хаа явсан газраа авч явах боломжтой учраас хүн бүрт нэг байх хэрэгтэй. Хамгийн гол нь та халуунаа барьдаг саваа таг нь сайн барьдаг, гойждоггүй, зэврэхгүй гэхчлэн сайн чанартайг сонгоорой.
Дахин ашиглах боломжтой кофены аяга
Сүүлийн үед сонирхолтой, гоёмсог хийцтэй, хэрэгцээтэй зүйлс олноор үйлдвэрлэгдэх болсон. Тэдний нэг бол дахин ашиглах боломжтой кофены аяга юм. Гол нь энэхүү аяга авч явахад авсаархан бөгөөд эвхэгддэг. Аягаа барьж яваад л кофе шопоос кофегоо хийлгээд авч болно. Иймд сүүлийн үеийн сонирхолтой зүйлсийг сонгож гэр бүл, найз нөхөддөө бэлэглээрэй.
Саван
Олон өнгөтэй, үнэртэй, чимэглэлтэй саван худалдан авч, дотны хүмүүстээ бэлэглэж болно. Мөн та өөрөө гэртээ ч хийсэн болох учраас илүү утга учиртай бас гоёмсог бэлэг болох нь гарцаагүй.
Хөлөгт тоглоом
Гэр бүл, найз нөхөдтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэхийн зэрэгцээ ухаалаг утас, таблетаас түр ч болов салахыг хүсдэг хүмүүст хөлөгт тоглоом бэлэглээрэй. Та Monopoly эсвэл Scrabble гэх мэт сонгодог тоглоомыг бэлэглэх эсвэл илүү шинэлэг тоглоомуудаас сонгож болно.
Уут
Эх дэлхийгээ хайрлах аянд бусдыг уриалахын тулд гялгар уутнаас татгалзаж, даавуун тор ашиглах боломжийг олгоорой. Ингэхдээ төрөл бүрийн өнгөлөг даавуун уут торыг бусдад бэлэглэж болох юм.
Цай эсвэл чихрийн сет
Шинэ жил дөхөөд ирэхээр төрөл бүрийн бэлгийн багц, сетүүд худалдаанд гардаг. Тэдгээрээс сонголтоо хийж ч болох юм.
Түлхүүрийн оосор
Хүн бүрт таалагддаг ямар нэгэн зүйл гэж байдаг. Харин тухайн зүйлтэй нь холбогдолтой түлхүүрийн оосор бэлэг болгож өгвөл гоё биш гэж үү?