Реппер Крис Ву хүчингийн хэргээр шүүхээс 13 жилийн ял сонслоо

Өмнөд Солонгосын алдарт EXO хамтлагийн гишүүн асан Крис Ву буюу Ву Ифан нь Хятад, Канад гаралтай реппер, жүжигчин юм. Тэрээр 2014 онд хамтлагаасаа гарч, соло уран бүтээл туурвих болсон. Хятад гэлтгүй Холливуудын кино урлагийн салбарт хүч үзэж, чамгүй амжилт гаргаад байсан юм. Мөн түүний гаргасан цомгууд олон сая хувь борлогдож, Хятад, Азидаа олон амжилтыг өөрийн нэр дээрээ бичүүлж, карьер нь ид өсч байсан билээ. Дэлхийн алдартай брэндүүдийн нүүр царайгаар ажиллаж, томоохон загварын шоунд оролцож, алдар нэртэй гэх хүн бүхэнтэй нөхөрлөж, түүнийг хамгийн амжилттай яваа Хятад хүн ч гэж нэрлэж байв. 

Харин 2021 оноос түүнийг хүчингийн хэрэг үйлдсэн, насан хүрээгүй охидыг уруу татсан гэхчлэн хэрэг мандсан юм. Шүүгдэгч Ву Ифан нь 2020 оны 11-р сараас 12-р сар хүртэл оршин суугаа газартаа гурван согтуу эмэгтэйг эсэргүүцэх чадваргүй байгааг далимдуулан хүчиндсэн болох нь шүүх хуралдааны явцад тогтоогдсон. 2018 оны 7-р сарын 1-ний өдөр Ву Ифан өөрийн байрандаа хоёр эмэгтэйтэй архи уусны дараа бэлгийн харилцаанд орохоор зохион байгуулсан.

Чаоян дүүргийн шүүхээс Ву Ифаний зан авир нь хүчингийн гэмт хэрэг, садар самуун үйлдэхийн тулд олныг цуглуулсан гэмт хэрэг мөн тул хуулийн дагуу шийтгэх ёстой гэж үзжээ. Ву Ифаний гэмт хэргийн шинж чанар, нөхцөл байдал, хор уршигтай үр дагаврыг үндэслэн шүүх дээрх дүгнэлтийг гаргасан байна.

2022 оны 11 сарын 25-ны өглөө Бээжингийн Чаоян дүүргийн шүүхээс Kris Wu-д 13 жилийн хорих ял оноолоо (хүчингийн хэргээр 11.5 жил + бүлэглэн хүчин үйлдсэн хэргээр 1 жил 10 сар). Ял эдэлж дууссаны дараа Канадруу албадан гаргахаар болжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!