Хайрт тань таныг хуурч байгааг илтгэх шинж тэмдгүүд

Хосуудын харилцаа үргэлж үлгэр дээр гарч буй мэт төгс төгөлдөр байдаггүй. Нэг нь үнэнч бус зан гаргаж, хайртыгаа хуурч, сэтгэлийн тамд унагахыг үгүйсгэхгүй. Тухайн хүн худлаа хэлэх, аливааг нууцлахдаа тун сайн нэгэн байлаа ч, үнэнч бус харилцаагаа нууцалж хэзээ ч чаддаггүй. Тэд ямагт ямар нэгэн өө сэв гаргаж, тодорхой харагдахуйц үйлдлүүд ч гаргадаг. Эхнэр/нөхрөө хуурч буй хүмүүсийн гаргадаг ерөнхий үйлдлүүдийг танилцуулж байна.

Дотно харилцаа өөрчлөгдсөн

Сэтгэлийн болон бие махбодийн дотно харилцаа жил ирэх тусам муудаж, та хоёр хэзээ тэврэлдэж хэвтээд өөрсдийнхөө тухай ярилцсанаа ч санахгүй болчихсон уу? Өглөө бүр баяртай гээд үнсдэг байснаа больчихоод үргэлж хүйтэн хөндий зан гаргаж, ярилцахаас ч төвөгшөөгөөд яг л танихгүй хүн мэт аашилсаар удаж байна уу? Тийм бол таны хайрт өөр хэн нэгэнтэй гэр бүлээс гадуур уулзаж байх магадлалтай. Тэр гадуур бусадтай уулзаж, бие сэтгэлийн хэрэгцээгээ хангачихдаг тул танд ямар нэгэн орон зай үлдэхгүй.

Үргэлж орой болтол ажиллана

Гэнэт л байнга орой болтол ажиллаж, гэртээ үзэгдэх нь багасч эхэлсэн бол түүнийг сэрдэхэд буруудах зүйлгүй. Мэдээж ажил дээрээ байр суурь ахих, цалин нэмэгдэх гэхчлэн үр дүн харагдаж байгаа бол тэр үнэхээр л хичээж, оройн цагаар ажиллаж байна гэж ойлгож болно. Гэтэл ямар ч өөрлөлт гарахгүйгээр зүгээр л долоо хоногт 3 удаа илүү цагаар ажиллаж байгаа бол та санаа зовох хэрэгтэй.

Найзууд нь таниас зайгаа барих болно

Өмнө нь нээлттэй чөлөөтэй байж, үргэлж хөгжилддөг байсан таны нөхөр/эхнэрийн найзууд нэг л өөр болчихоод нүд рүү тань ч харж чадахгүй байна уу? Тийм бол тэд таны өмнө гэмтэй, ямар нэгэн зүйл нуугаад байж болзошгүй. Тулгаад асуугаад үзэхэд болохгүй юу байх билээ.

Өмнөхөөсөө илүү их мөнгө үрнэ

Олон хосууд нэгдсэн данстай байдаг тул зардлаа хамтдаа хянах боломжтой. Таны хамтрагч урьдынхаасаа хамаагүй их мөнгө зарцуулж, утгагүй шалтаг тоочож, сэжиг бүхий үйлдэл гаргаад эхэлсэн бол бага дээр нь асуудлыг дарж авах хэрэгтэй. Ингэхдээ түүнээс лавлаж тодруулах, хэлж буй хариулт нь үнэн эсэхийг бататгах, цаашлаад зарцуулалт бүр нь юунд зориулагдсанг хянах гэхчлэн явж болох юм.

Урьдынхаасаа өөр болно

Ажил дээр нь юу болсон, юу сэтгэл санааг нь тавгүйтүүлж байгаа, юу мэдэрч байгаа, цаашдаа юу төлөвлөж байгаа гээд өмнө нь бүхнээ ярьдаг байсан ч, одоо тэс өөр хүн мэт аашилж, асуусан ч олигтой хариулт өгөхгүй байгаа бол түүнтэй сайтар ярилцаад үзэх хэрэгтэй. Түүнийг буцааж авчрахад таны хичээл зүтгэл хамаарна.

Холбогдоход хэцүү болно

Залгах бүрт утас нь завгүй эсвэл холбогдохгүй. Өдрийн турш олигтой холбоо барьж ч чадахгүй. Хаагуур юу хийж явдаг нь тодорхойгүй. Хэнтэй явааг нь тааварлашгүй. Ажил дээрээ тийм завгүй юмуу гэхээр гайгүй, харин яагаад холбогдож чадахгүй байгааг асуухад утгагүй шалтаг тоочно. Энэ бүх сэжүүр тэр таныг хуурч байгаа гэх үнэн рүү хөтлөх болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!