Машины эдэлгээг уртасгаж, илүү тав тухтай жолоодоход туслах лайфхакууд

Машинаа зөв арчилж, эдэлж хэрэглэх хэрэгтэй. Ялангуяа манай нөхцөлд машин амархан бохирдох, зурагдах, эвдрэх гэх мэт асуудлууд их тохиолддог. Тэгвэл энэ бүхнээс сэргийлж, машины эдэлгээг уртасгах, цэвэрхэн шинэ хэвээр нь удаан унах зарим аргуудыг зааж өгөхөөр бэлтгэлээ.

Машины гэрлийг шүдний оогоор цэвэрлэх

Машины гэрлийг зурахгүйгээр цэвэрлэж, гялалзуулахын тулд шүдний оог ашиглаарай. Оог даавуун дээр түрхэж, үүгээрээ гэрлээ тойрог чиглэлд арчих хэрэгтэй.

Амьтны үсийг цэвэрлэх уушгин чулуу

Гэрийн тэжээвэр амьтантай хүмүүс энэ асуудлаас болж толгой өвтгөдөг байж мэдэх юм. Амьтны үс машин дотор хаа сайгүй наалддаг. Харин үүнээс салахын тулд уушгин чулуугаар эсрэг тэсрэг чиглэлд ээлжлэн үрээрэй.

Цуурсан салхины шилэн дээр шархны лент наах

Шилэн трико урагдсаны дараа хумсны будгийг хоёр талд нь түрхэж, цааш урагдахаас сэргийлдэг шиг цуурсан шилэн дээр хумсны будаг түрхэж болохгүй. Үүний оронд жижиг цууралт дээр шархны лент нааж, түр хугацаанд аргалж болох юм.

Хяналтын самбарыг цэвэрлэх зориулалттай тос

Даавуун дээр бага зэрэг оливын тос түрхээд хяналтын самбар болон салоноо арчиарай. Ямар нэгэн тусгай цэвэрлэгээний бүтээгдэхүүн хэрэггүй бөгөөд зөвхөн оливын тос ашиглаад машинаа шинэхэн мэт гялалзуулж болно.

Салхины шил арчигчийг бэлтгэ.

Бороотой цастай цаг агаарын нөхцөл байдалд бэлтгэж, шил арчигчаа арчих хэрэгтэй. Ингэхдээ даавуу руу шил толь цэвэрлэгч шүршиж, дараа нь үүгээр шил арчигчаа арчиж цэвэрлэнэ. Мөн шил арчигчаа салхины шилэнд наалдуулахгүйн тулд шөнөдөө оймс углаж болно.

Хэрэв маргааш хүйтэн байх бол машинаа урьдчилан бэлдээрэй.

Шүршигч саванд 3:1 цагаан цуу болон усыг хольж хийнэ. Үүнийгээ салхины шил рүү цацаж хоноорой. Өглөө нь та шилэнд наалдсан мөсөө хусч цагаа алдах шаардлагагүй болно.

Хүнсний сода нь таагүй үнэрийг арилгахад тусална

Машины таагүй үнэрийг арилгахын тулд аяганд хүнсний сода хийж, машинд үлдээгээрэй. 15 минут орчим байлгахад хангалттай. Хэрэв үнэр хэтэрхий хүчтэй байгаа бол содаа удаан хугацаанд байлгаж болно.

Цонхыг хурдан дээшилж доошлуулах

Хэрэв шилийг дээшлүүлж доошлуулахад хяхнах чимээ гарвал үүнийг угаах хэрэгтэй. Шил биш, харин замууд нь бохир байж магадгүй юм. Та үүнийг даавуу, савантай усаар угааж болно.

Салхины шил арчигч шингэний оронд даавуу зөөлрүүлэгч хий

Энэ нь салхины шил угаагч шингэнээс хамаагүй илүү үр дүнтэй, учир нь шил нь үл үзэгдэх хальсаар хучигдах бөгөөд шороо нь доош шууд гулсана гэсэн үг. Жор нь их энгийн: 4 литр нэрмэл устай 50 мл орчим зөөлрүүлэгч хийж холид үүнийг шил арчигчийн шүршигч сав руу хийнэ. Эсвэл шууд салхины шил рүү цацаж ч болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!