Хэзээ ч хамтад нь идэж болохгүй 7 төрлийн жимс: Хамтад нь хэрэглэвэл үхлийн аюулд ч хүргэж болно!

Ногоо болон жимсийг өдөр тутмын хүнсэндээ хэрэглэх нь бидний эрүүл мэндэд маш чухал юм. Гэвч хэзээ ч туршиж үзэж болохгүй зүйл гэж бий. Жишээ нь жимс эсвэл ногоог хамтад нь хэрэглэх. Хоёр төрлийн жимс эсвэл ногоог хамтад нь хэрэглэх чухал ач холбогдолгүй мэт санагдавч үхэлд хүргэж болдог гэдгийг анхаараарай. Доорх жагсаалтад хэзээ ч хооронд нь хольж болохгүй хүнсүүдийг жагсаалаа:

Лууван болон жүрж

Лууван болон апельсиний шүүс хоорондоо хослох нь түгээмэл боловч энэ нь цээж хорсох мөн улаан хоолойн сөргөө үүсгэдэг гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Зарим тохиолдолд энэ нь бүр бөөрийг гэмтээх нь ч бий.

Сүү болон ханборгоцой

Хан боргоцой нь бромелайнаар баялаг тийм учраас хэзээ ч сүүтэй хамт хэрэглэж болохгүй. Энэ хослол нь толгойн өвдөлт, гэдэсний өвдөлт, дотор муухайрах, халдвар, суулгалт зэрэг хүүхдэд маш аюултай олон асуудлуудыг үүсгэдэг.

Нимбэг болон папаяа

Энэ жимснүүдийг хамтад нь хэрэглэвэл цус багадалт болон гемоглобины түвшинтэй холбоотой асуудлууд үүснэ.

Гадил болон гуава

Гадилыг гуаватай хослуулан хэрэглэвэл хүчилшиж гэдэс дүүрнэ. Үр дүнд нь дотор муухайрч толгой өвдөнө.

Сүү болон жүрж

Хэрэв та овьёос дээрээ апельсины шүүс нэмдэг бол яг одооноос үүнийгээ боль! Энэ нь ходоодны үр тарианы цардуул боловсруулах чадварыг бууруулдаг. Харин сүүтэй холилдсоноор шингэхдээ удааширч эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болно.

Жимс болон ногоо

Жимс, ногоог хамтад нь хэзээ ч бүү хэрэглэж байгаарай. Жимс нь элсэн чихрээр баялаг байдаг бөгөөд задрахдаа удаан учир ходоодонд илүү их цагаар хуримтлагддаг. Тэд задарч хор ялгаруулах ба толгойн өвдөлт, суулгалт, халдвар, гэдэсний өвдөлтийг үүсгэдэг.

Та жимсийг зөвхөн жимстэй л хольж болно. Танд дараах хэд хэдэн зөвлөгөөг хүргэж байна:

  • Чихэрлэг – гадил, алим, чавга, амтат гуа, тарвас зэрэг хүчилгүй жимснүүдийг хооронд нь хольж болно.
  • Хүчиллэг – эдгээр жимс лимоны хүчлээр баялаг бөгөөд дараах жимснүүдийг хамтад нь хэрэглэж болно: нимбэг, апельсин, нэрс, усан үзэм, киви, грейпфрут.
  • Хагас хүчиллэг – хүчил багтай жимснүүд. Та эдгээр жимсийг хооронд нь хольж хэрэглэж болно. Жишээ нь, бөөрөлзгөнө, манго, алим, гүзээлзгэнэ.
  • Саармаг – илүү их амин дэм, тос, давс, уурагтай жимснүүд: авокадо, буйлс, газрын самар, хушга, кокос.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!