Дуучин Б.Баярцэцэгийн өөрийгөө сорьсон шинэ стиль

“Swing in Kremlin”, “Хүнийх”, “Тусгал” хэмээх хит дууны цомгуудаа сонсогч фэнүүдийнхээ гарт хүргэж, улмаар орос дуунаас бүрдсэн “Носталгия” тоглолтоо хийж амжилтанд хүрсэн дуучин Б.Баярцэцэг хэсэг хугацаанд нам гүм байсныг уншигчид маань мэдэх биз.

Түүнийг зорьсон зүйлийнхээ төлөө уйгагүй зүтгэдэг, нэлээд хөдөлмөрч нэгэн гэдгийг рок попынхон ч хүлээн зөвшөөрдөг. Энэ ч утгаараа, дуучин бүсгүйн уран бүтээлийн амьдрал зогсолтгүй үргэлжилсээр. Сүүлийн үед кино, жүжгийн дуу дуулах урилгад дарагдаад ихэд завгүй яваа тэрбээр өөрийн шинэ стилиэрээ фэнүүддээ бэлэг барьжээ.

Ингээд үзэсгэлэнт бүсгүйн сүүлийн үеийн зургуудаас хүлээн авна уу.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!