36 настай Хятад эмэгтэйн гэрлэлтийн талаар ярьсан бичлэг интернэтэд “хит” болж байна

Жил ирэх тусам гэрлэлтээс татгалзаж, ганц бие амьдрах хүсэлтэй хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Ялангуяа бүсгүйчүүд гэр бүл зохиож, хүүхэд төрүүлж, үлдсэн амьдралаа бусдын төлөө зориулахын оронд өөрийн дураар эрх чөлөөтэй амьдрахыг хүсэх болсон билээ. Үүний нэгэн жишээ Хятад бүсгүйн түүхийг хуваалцахаар бэлтгэлээ.

Тэрээр 36 настай, ганц бие бүсгүй юм. Өөрийн өдөр тутмын амьдрал, хийж буй зүйлсээ сошиалд хуваалцдаг бөгөөд хэзээ ч гоё сайхан харагдах гэж дүр эсгэж, хичээдэггүй гэдгээрээ хүмүүст танигдсан.

Сүүлд хийсэн нэгэн бичлэгтээ тэрээр хүмүүсийн хамгийн ихээр асуудаг яагаад хүнтэй гэрлэдэггүй, ганцаараа амьдардаг талаарх асуултуудад хариулт өгчээ.

“Олон зуун жилийн өмнөөс л эмэгтэй хүн эрэгтэй хүний эхнэр болж, хүүхэд төрүүлж, өсгөх гэж л энэ хорвоод мэндэлсэн мэтээр үзсээр ирсэн. Эмэгтэй хүн нөхөрт гарахгүй бол хүчээр богтолж өгөх нь холгүй болж, хүн бүр л тэдэнд санаа зовж, гологдол эмэгтэй болж үлдэх вий гэхчлэн гутаадаг. Гэхдээ буруу хүнтэйгээ гэрлэж, амьдралаа там болгон хувиргахаас илүү ганцаараа зовлонгоо үүрээд, жаргалаа эдлээх явах нь дээр. Үнэхээр л хайранд бялхаж, аз жаргалыг мэдэрч сайхан амьдарч чадахгүй бол заавал нөхөрт гарах албагүй. Бид нар өөрсдөө ч хангалттай сайхан амьдарч чадна. Эрэгтэй хүнээс, эр нөхрөөс хамааралтай мэтээр биднийг харахаа болих хэрэгтэй. Би бол зөв хүн маань гарч ирэх хүртэл ганцаараа амьдарна. Үнэхээр тэр хүн мөн санагдаж, би эхнэр нь болохыг хүсвэл мэдээж амьдралаа холбоно. Гэхдээ бусдын шахалт, нийгмийн дарамтаас болж буруу хүнтэйгээ гэрлэж, боол мэт амьдрахыг хэрхэвч хүсэхгүй” хэмээсэн нь сошиалд тархаж, шуугианы сэдэв болоод байгаа юм.

Хятад улсад нөхөрт гараагүй бүсгүйчүүдийг “илүүдэл эмэгтэй” хэмээн нэрлэж, нийгмээрээ гадуурхадаг. Харин үүний эсрэг дуугарч, бусдын бодол, нийгмийн үзлээс үл хамааран өөрийн карьер, өөртөө илүү анхаарч, ганцаар амьдрах хүсэл бүсгүйчүүдийн дуу хоолой болж чадсанаараа тэрээр тун ч алдартай болоод байгаа юм.

Харин таны хувьд гэрлэлтийн талаар ямар бодолтой байна вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!