Парис Хилтон нас ахих тусам улам бүр үзэсгэлэнтэй болж буй нууцаа дэлгэжээ

Парис Хилтон бол загвар өмсөгч, DJ, бизнес эрхлэгчээс гадна арьс арчилгааны мастер юм. Тэрээр өдгөө 40 нас гарсан ч, 20 настай үеэсээ улам бүр үзэсгэлэн төгс болж буй нь олон хүний гайхшралыг төрүүлдэг. Тэгвэл түүний үргэлж гялалздаг нууц чухам юунд оршдог болохыг хамтдаа олж мэдэцгээе.

Тэр натурал байхад дуртай

Хүн бүр түүнийг гоо сайхны мэс ажилбарын ачаар үзэсгэлэнтэй, залуу төрхөө хадгалдаг гэж боддог. Гэсэн ч Парис үүнийг эрс үгүйгэж, хэзээ ч ботокс, филлер, гоо сайхны мэс ажилбар хийлгэж байгаагүй гэдгээ зарласан удаатай.

Түүний гэрэлтэх нууцууд

Ямар нэгэн гоо сайхны ажилбар хийлгэж байгаагүй гэвэл түүний үзэсгэлэнт төрхний нууц чухам юу юм бол? Тэрээр энэ тухай ярихдаа 8 настай байхаасаа эхэлж, арьсаа арчилж, өөрийн гэсэн арьс арчилгааны алхамууд, аргатай болохоо дурджээ.

Хамгийн гол нь тууштай байхыг тэрээр онцлов. Өдөр бүр алгасахгүй арьс арчилгаагаа хийж, өөрийн арьсны онцлогт тохирсон бүтээгдэхүүн хэрэглэж, арьс чангалах, гэрэлтсэн болгох жижиг төхөөрөмжүүдийг ч ашигладаг байна. Мөн арьсаа эрүүл харагдуулахын тулд шаардлагатай витаминууд ч уудаг аж.

Парис “Би арьсаа арчлах маш дуртай. Бараг миний хобби байх. Сүүлийн үед маш үр дүнтэй олон төрлийн төхөөрөмжүүд гарч ирж байгаа учраас мэс заслын ширээн дээр хэвтэхгүйгээр арьсаа чангалж, залуухан үзэсгэлэнтэй харагдах бүрэн боломжтой болсон.” хэмээжээ.

EMS буюу булчингийн цахилгаан өдөөлт нь нүүрний нэг төрлийн дасгал болдог аж. Нүүрний булчингуудад ачаалал өгч, нүүрний хэлбэрийг засч, илүүдэл өөх зэргийг арилгадаг байна. Мөн арьсыг чангалж, илүү өнгөлөг болгодог. Энэ мэтчилэн төрөл бүрийн эмчилгээний аргууд, төхөөрөмжүүдийн ачаар Парис Хилтон өнөөдөр ч гялалзаж чадаж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!