Угаалгын өрөөнөөс тань эвгүй үнэр гарч хэцүүхэн байна уу? Тэгвэл үүнийг өөрийн гараар бэлтгээд хэрэглээрэй!

Гэрийнхээ угаалгын өрөөг цэвэрхэн, сайхан үнэртэй байлгах нь эзэгтэй бүрийн хүсэл гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Тэгвэл та бүхэндээ гэртээ хийж болох суултуурын бомб хийх аргыг танилцуулж байна. Үүнийг бэлтгэж хадгалаад, суултуурандаа хийж байгаарай. Ингэснээр танай гэрийн угаалгын өрөөнөөс сэнгэнэсэн сайхан үнэр ханхалж, суултуур тань шинэ мэт л гялалзаж байх болно. Нэг ёсондоо ахиж угаалгын өрөөндөө санаагаа чилээх шаардлагагүй болох юм.

Орц:

  • Хүнсний сода – 1 аяга
  • Цитрусын хүчил – 1/4 аяга
  • Цагаан цуу – тал халбага
  • Устөрөгчийн хэт исэл – нэг халбага
  • Эфирийн тос – 15-20 дусал

Хэрхэн хийх вэ?

Эхлээд хүнсний содаа томхон сав сонгож хийгээрэй.

Өөр нэг саванд устөрөгчийн хэт исэл, цагаан цуугаа хийж тавьна. Ингээд хүнсний сода дээрээ устөрөгчийн хэт исэл болон цагаан цууны холимогоо хийх бөгөөд үлдсэн бүх орцоо нэмж зуурна.

Үүгээрээ жижиг хэмжээтэй бөмбөлөг хийж тавих юм. 8 цаг байлгаж, хэвэнд оруулах хэрэгтэй.

Хатаж хэвэнд орсон бөмбөгөө шилэн саванд хийж хадгалаарай.

Та суултуурандаа 1-2 ширхэг бөмбөлөг хийгээрэй. Энэ нь хөөсөрч, анхилуун үнэр гарах бөгөөд суултуурыг яг л шинэ мэт болгож гялалзуулна. Та заавал туршиж үзээрэй. Элдэв үнэтэй суултуур цэвэрлэгч шингэн хэрэггүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!