Дангаар нь идсэн ч үнэхээр амттай кекс хийх жор

Амралтын өдрөөр хайртай гэр бүлийнхэндээ хамгийн амттай кекс хийж өгөөрэй. Энэхүү кексний жороор та төрөл бүрийн бялуу хийж болох бөгөөд тэмдэглэлт өдөр болон шинэ жилийн ширээгээ өөрийн гараар хийсэн бялуугаар чимээрэй.

Орц:

  • Гурил – 250 гр
  • Өндөг – 5  ширхэг
  • Сахар – 200 гр
  • Масло – 200 гр
  • Сүү – 50-80 гр
  • Ургамлын тос – 50 гр
  • Хөөлгөгч – 3 цайны халбага
  • Ванилла – 1 уут

Хийх арга:

Өндөгөө сахартайгаа өтгөн цагаан болтол нь 10 минут миксердэнэ. Тасалгаааны хэмд зөөлрүүлсэн масло хийгээд арай зөөлөн миксердэнэ.

Гурилаа хөөлгөгчтэйгөө хамт шигшэж, үүнийгээ зуурмаг дээрээ хийж зөөлөн миксердээд сүү тос ваниллагаа нэмнэ. Өтгөн ч биш, шингэн ч биш зуурмаг болох бөгөөд урьдчилж халаасан 180 градусд 23-тай хэвэнд хийгээд 25-30 минут жигнэнэ. Гаргаж үзэхдээ шүдний чигчлүүрээр хатгаад хуурай бол гаргаарай. Энэхүү жор нь бүх төрлийн бялууны кексэнд тохиромжтой дангаар нь идсэн ч амттай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!